ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон аажмаар дарангуйлагч болж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 06

Хонь

Гэр бүлд нь ямар ч асуудал байхгүй тул бүгдийг аварч, хамгаалах гэж хичээхээ боль. Тэдэнд юу сайн, юу муу гэдгээ өөрсдөө шийдэх эрх чөлөө олго. Та аажмаар дарангуйлагч болж хувирч байна. Тактикаа өөрчлөхгүй бол ноцтой асуудал гарна.

Үхэр

Од эрхэс хамтран ажиллагсадтайгаа туйлын болгоомжтой байхыг зөвлөж байна. Зарим нь таны нэр хүндэд халдахын тулд муу зүйл сэдэж байна. Ажил дээрээ гэр бүлийнхээ асуудлыг ярих шаардлагагүй. Ийм хүмүүст нууцаа дэлгэх аюултай.

Ихэр

Ажилдаа их зүйлд хүрэхийг хүсэж байгаа ч өнөөдөр таны хүчин чармайлт үр дүнд хүрэхгүй. Энэ долоо хоногт од эрхэст таны карьерт туслах санаа огт үгүй. Тиймээс эрч хүчээ өөрийнхөө хөгжил, хамаатнуудтайгаа харилцаагаа сайжруулахад зориул.

Мэлхий

Санхүүгийн хувьд таатай өдөр. Томоохон худалдан авалт хийхэд тохиромжтой. Ажлын сонирхолтой санал авна. Эрсдэлтэй мэт санагдавч татгалзах хэрэггүй. Их мөнгөний асуудал ба та ч авч хүчирнэ.

Арслан

Хувийн амьдралдаа бүх зүйлийг тодорхой болгохыг хүснэ. Зарим хүмүүсийн хандлага ойлгомжгүй тул илэн далангүй хариулт авахыг хичээнэ. Гэхдээ дотнын хүмүүс нь шууд хариулт өгөхгүй заль хэрэглэх тул илүү их эргэлзээ төрнө.

Охин

Таны талаар бүгдийг мэддэг гэдэг хүмүүсийн зөвлөгөөг сонсох хэрэггүй. Тийм ухаантнууд зөвхөн тусгүй зүйлд л хүргэнэ. Тэдэнтэй муудалцахгүйн тулд хэлснийг нь үл тоо. Юу хийх хэрэгтэй, хэнтэй харьцахыг танаас өөр хэн ч сайн мэдэхгүй.

Жинлүүр

Эрүүл мэнд хамгаал. Аюул алхам бүрд бий. Улирлын өвчний халдлагад өртөх эрсдэл их бий. Хууч өвчин нь ч гэсэн сэдэрч болзошгүй. Дулаан хувцасла, даарах нь таны хувьд дайсан.

Хилэнц

Хайртай хүнтэйгээ зөрчилдөх эрсдэлтэй. Түүнд эргэлзэж, хардсанаас болж бүх үйл ойлголцол эхлэлтэй. Тогтоохыг хүсвэл явуул гэсэн хуучны үгийг сана. Хайртай хүнээ хавханд оруулах хэрэггүй.

Нум

Санхүү, мөнгөтэй болгоомжтой харьцахыг зөвлөж байна. Сэтгэл хөдлөлдөө автан юу ч худалдан авахгүй байх нь хамгийн зөв сонголт. Бэлэн мөнгө болон картаа зөв зарцуулж чаддаг хүндээ даатга.

Матар

Цагийг аль болох ойр дотнын хүмүүсийнхээ хүрээнд өнгөрүүл. Зөвхөн өнөөдөр гэлтгүй бусад өдрүүдэд ч гэсэн ажлаа тараад гэр рүүгээ яар. Зөвхөн тэнд л та бие болон сэтгэлийн амар амгаланг мэдэрнэ.

Хумх

Сэтгэл хөдлөл нь ажил хийх хүсэлд нь саад хийнэ. Та байнга санаа бодлоо өөрчилж, өөртөө уурлаж, бүтэлгүйтнэ. Доторх шуурга намжихаас нааш чухал ажил барьж авах хэрэггүй. Үр дүнд хүрэхийн тулд нарийн тооцоолох хэрэгтэй. Таны байдал ийм боломж өгөхгүй.

Загас

Өдөөн хатгалгад автахгүй байх нь таны өнөөдрийн даалгавар. Гэрийнхэн нь ч тэр, хамт ажиллагсад нь сэтгэл санаагаар нь тоглох тул биеэ бариарай. Тайван байдал таны хамгаалалт. Хүнд өдөр байх ч та бүх сорилтыг даваад л гарна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top