ХЭН ЮУ ХЭЛЭВ I Б.БАЯРСАЙХАН: Гишүүд хувцаслах соёлд суралцмаар байна

2024 оны 11 сарын 07

Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буланд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан нарын хэлсэн үгээс онцолж байна.

 

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Улс төрийн хүсэл зориг МАН-д алга. Улсын төсвийн зарлагыг бууруул гэж дөрвөн гишүүн мэдээлэл хийсэн. Энэ маш зөв шүү. Би тав дахь гишүүн нь. Төсвийн зарлагыг таван их наядаар нэмж, дотоодын бүтээгдэхүүнийг 38 хувьд хүргэж байгаа нь Монгол Улсыг сүйрүүлэхийн дээдээр сүйрүүлж байна. Энэ бол маш их аюултай шүү. Үүнийг Б.Жавхлан мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэхдээ хүсэхгүй байна. Нэг нам, тэдэнд дагаар орсон хүмүүс ийм зүйл хийж байна. Ингэж төсвийг баталж болохгүй. Б.Жавхлан чи тэр Ерөнхий сайдтайгаа уулзаад энэ төсвөө татаж ав.

УИХ-ын гишүүн асан Б.БАЯРСАЙХАН:

-УИХ-ын гишүүд хувцаслах соёлд суралцах шаардлагатай байна. Хаана хэнийг төлөөлж, юу хийж яваагаа ойлгохгүй улсынхаа нэрийг гутааж явснаас явахгүй байсан нь дээр. Айлчилж яваа улсаа, эх орноо боддоггүй юм гэхэд ядаж хашиж байгаа албан тушаал, өөрийгөө хүндлэх ухамсартай баймаар юм даа.

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.МӨНХТАМИР:

-Ойрын өдрүүдэд “МИАТ” ТӨХК-тай холбоотой худал мэдээлэл түгээж байгаа нь улс төрийн зорилготой. Намайг солих гэсэн оролдлого гэж хардаж байна. Улс төрийн балиар тогтсон аргаа над дээр хэрэглэхээ болио. Одоо энэ арга явахаа больсон шүү. Хамгийн гол нь үнэн юм ярих хэрэгтэй. Намайг элдэв муугаар хэлж болно. Үүний цаана “МИАТ” ТӨХК-ийн олон улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Ганц хүнийг татаж унагаачихаад компанийн ирээдүйн том боломжуудыг хаачхав даа.
 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
songogch(202.9.47.24) 2024 оны 11 сарын 07

хувцаслах соёл яахав, харин төсвийн мөнгийг идэж уудаггүй, эх орноо мөлждөггүй соёлд эхний ээлжинд суралцмаар бна гишүүд ээ....

0  |  0
zzzz(103.212.117.15) 2024 оны 11 сарын 07

manai mongol ukhernuud uursduu alban tushaald ochij baiwal ter kompani , ulsyn ner tur bol pizda gej boddog shuu dee

0  |  0
zzzz(103.212.117.15) 2024 оны 11 сарын 07

manai mongol ukhernuud uursduu alban tushaald ochij baiwal ter kompani , ulsyn ner tur bol pizda gej boddog shuu dee

0  |  0
Top