Хонь
Од эрхэс саад тотгор тавьж, янз бүрийн асуудал шийдүүлнэ. Гэхдээ бүгдийг нь судлах гэж яарах хэрэггүй. Өнөөдөр таатай үйл явдлаар дүүрэн өдөр. Од эрхэс танд таатай хандаж байгааг бодолцоорой.
Үхэр
Цэвэр агаараар амьсгалж, байгалийн сайхныг мэдрэхийг зөвлөж байна. Байгалийн дуу чимээ таныг эрх хүчээр сэлбэнэ. Энэ өдөр танд хэн ч саад болохгүй, амар амгаланг мэдэр. Амарч, иогоор хичээллэн, найз нөхдийн хүрээнд цагийг таатай өнгөрүүлээрэй.
Ихэр
Мартагдашгүй өдөр. Шинэ санаа төрж, хурдан хэрэгжүүлэхийг хүснэ. Зөн совин нь зорилго руу нь хөтөлж, алдаа гаргахгүй байхад нь тусална. Ажил дээрх жижиг үл ойлголцол зөв шийдвэр гаргахад тус болно. Хуучин найзтайгаа таарч, чухал зүйл олж мэднэ.
Мэлхий
Өвдөх, вирусээр халдварлах, халуурах зэрэг биеийн байдал нь таагүй болно. Чухал ажлаа хойшлуулаарай. Эс бөгөөс хэт ачаалж, дархлаа нь суларна. Өөртөө амрах боломж өг.
Арслан
Ажил хэргийн уулзалт хийхэд тохиромжтой. Мэдлэг, туршлага нь хэрэгтэй хүмүүстэй ярилцах боломж гарна. Санаанд ороогүй эх үүсвэрээр мөнгө олж магадгүй. Гэртээ хэрэгтэй зүйл авч, хайртай хүмүүсээ баярлуулаарай. Үдэш ойрд уулзахын хүссэн хүнтэйгээ уулзаарай.
Охин
Жижиг зүйлээс болж бухимдах хэрэггүй. Өөрөөс шалтгаалах зүйл дээр төвлөрч, өдөөн хатгалгад автахгүй байхыг хичээ. Эхлүүлсэн ажлаа дуусгавал тайван илүү итгэлтэй болно.
Жинлүүр
Ойр тойронд нь байгаа хүмүүс өнөдөөр таныг эрч хүчээр дүүрэн байгааг мэдэхгүй. Зүгээр суугаа мэт харагдавч таны тархи шийдвэрүүдийг боловсруулж, шинэ санаагаар дүүрэн байна. Энэ өдөр та маш олон ажил амжуулна.
Хилэнц
Энэ өдөр таныг ялагч болгоно. Тулаанд орохоос бүү ай, өөрийнхөө байр суурийг хамгаал. Шударга үнэн таны талд байгаа бол та заавал ялна. Өнөөдөр та зөвхөн гаднах дайснаа ялаад зогсохгүй доторх дайсан болох залхуугаа ч ялж чадна.
Нум
Хэзээ ч биелэхгүй амлалт өгнө. Хашаа ч гарахгүй байх нь дээр. Гэртээ өөрөө өөртэйгөө өнгөрүүл. Бүх асуудлаас өөрийгөө хамгаалах гэж бүү оролд. Шийдэх нь илүү.
Матар
Гэр бүл, хүүхэдтэй матрынханд хүнд өдөр. Та тэдэнтэй хэрхэн харьцахаа ойлгохгүй. Жижиг зүйлд анхаарлаа хандуулснаар илүү хялбар болно. Тэднийг ойлгох гэж хичээ.
Хумх
Гэр бүлийнх нь амар тайван байдал дээсэн дөрөөн дээр байна. Атаархагчид таны ар талыг сулруулахыг хүснэ. Хүндрэл бэрхшээл таны үнэтэй цагаас хумсалж, ажлаа хийх хүчгүй болгоно. Яаран шийдвэр гаргах хэрэггүй. Өөртөө л итгээрэй.
Загас
Мөнгөө аль болох бага зарцуулахыг хичээгээрэй. Гэртээ амарч, кино үзэн, эрүүл агаарт гар. Согтууруулах ундаа хэрэглэх хэрэггүй. Сонирхолтой өдөр байх ба олон эерэг сэтгэл хөдлөл авчирна.
Сэтгэгдэл ( 0 )