ӨРНИЙН ЗУРХАЙ: Карьер ахих сонирхолтой матрынхан азтай байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 08

Хонь

Ахуйн чанартай зөрчил гарна. Та ийм байдлаас сурамгай гарч огт чаддаггүй. Өөрийгөө ч өрөөлийг ч зовоодог. Ийм нөхцөлд ойр дотнын хүмүүстээ даатгаж, өөрийгөө өөр ажил, асуудалд зориул.

Үхэр

Жижиг сажиг зүйлд анхаарал нь сарниж, үр дүнд хүрэхгүй. Ядаргаа, баасан гарагийг буруутгаж болох ч асуудал бодсоноос ч ноцтой. Салан зангаасаа болж алдаа гаргах нь олширчээ. Ямар нэгэн арга хэмжээ авах цаг нь болжээ.

Ихэр

Эрүүл мэнддээ анхаарах цаг болсныг ойлгоно. Улирлын өвчин тусах, хууч өвчин нь сэдрэх эрсдэл бий. Эрүүл мэндийн асуудалгүй нь дархлаагаа дэмжих арга хэмжээ авч эхэлнэ.

Мэлхий

Баасан гарагт шинэ ажил эхлүүлэх хэрэггүй. Үүний оронд өдөр тутмын ажилдаа анхаар. Харин гэртээ засвар хийх, тавилгынхаа байршлыг өөрчлөхөд тохиромжтой. Тиймээс ажлаа тараад гэр рүүгээ яараарай. Таныг агуу их үйл хэрэг хүлээж байна.

Арслан

Хайр сэтгэлийн харилцаанд эерэг өөрчлөлт гарна. Хайртай хүндээ хоёрдох боломж олгоход бэлэн. Од эрхэс танд хайр сэтгэл, амар амгалан байдлыг авчрахын тулд бүхнийг хийнэ.

Охин

Мөнгөтэй холбоотой асуудлыг хойш нь тавь. Тал талаас ашигтай мэт санал гарч ирэх ч бүх хүчээрээ тэсээрэй. Мөнгөө алдах аюул бий. Бүх саналаас татгалзаарай.

Жинлүүр

Энэ долоо хоногт гэртээ их цаг зарцуулаагүй тул баасан гарагийг гэрийнхэндээ, ахуйн ажилд зориулаарай. Амралтын өдрийг ч гэсэн гэр бүлтэйгээ хамт өнгөрүүл. Танд өөрийгөө дахин цэнэглэхэд илүүдэхгүй.

Хилэнц

Ойрын хүрээллийн зарим хүн танд чин сэтгэлээсээ хандахгүй байгаа мэт санагдана. Үүнд та бухимдаж, гомдоно. Сэтгэлийн хөдөлгөөндөө авталгүйгээр дүгнэлт хийсэн нь дээргүй юу. Таныг сонирхдоггүй хүнтэй харьцахгүй байж болно.

Нум

Гэрт нь таны оролцоо хэрэгтэй багагүй асуудал хуримтлагджээ. Тиймээс асуудлаас залсхийхийн оронд шийдвэрлэ. Гэр бүлийнхэнтэйгээ дотночлон ярилцвал олон асуудал шийдэгдэнэ. Өөрөө ярихаасаа илүү бусдыг сонсож, ойлгоорой.

Матар

Чухал төсөл эхлүүлж, гэрээ байгуулж болно. Аз ивээх өдөр тул ашигтайгаар өнгөрүүл. Албан тушаал ахих сонирхолтой матрынхан илүү азтай байна.

Хумх

Чухал ажлаа үдээс өмнө төлөвлөөрэй. Үдээс хойш ажил хийх хүсэл төрөхгүй тул ажлын цаг дуусахыг тэсэж ядан хүлээнэ. Үдэш сэтгэл хөдөлгөсөн үйл явдлаар дүүрэн байна.

Загас

Өнөөдөр загасны ордныхны амьдралд олон үйл явдал тохионо. Од эрхэс анхаарлаасаа юуг ч холдуулалгүй, бүхий л боломжийг ашиглахыг зөвлөж байна. Сонирхолтой хүнтэй танилцаж, хэн нэгэн танд сэтгэлээ илчилж, гайхшируулна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top