Хонь
Эрч хүч ундарч, хүнд даалгаврыг биелүүлэхэд нь тусална. Зөрчил үүсэж болзошгүй гэхдээ асуудлыг шийдэж чадна. Хамгийн чухал гэсэн төсөл дээрээ анхаарлаа төвлөрүүл. Найз нөхдөдөө цаг гаргаарай.
Үхэр
Санхүүтэй холбоотой шийдвэр гаргахад тохиромжтой өдөр. Хамтран ажиллагсад нь таны тэвчээр, хүлээцтэй зан чанарыг нь үнэлнэ. Хөрөнгө оруулахаасаа өмнө сайтар бодож, боловсруулаарай. Ойр дотнын хүмүүсээ мартаж болохгүй.
Ихэр
Өдөр тутмын ажил уйтгартай санагдах ч шинэ арга барил ажлыг илүү сонирхолтой болгоно. Тиймээс шинэ зүйлсийг зоригтой туршиж үз. Сонирхолтой хүнтэй танилцах магадлал бий. Бусадтай нээлттэй харьцаарай.
Мэлхий
Төлөвлөгөө боловсруулж, зорилтуудын эрэмбэлэхэд тохиромжтой тайван өдөр. Гэрт нь бага зэргийн үл ойлголцол үүсэж магадгүй. Ойр дотнынхондоо хүлээцтэй хандаарай.
Арслан
Таны удирдах чадвар маш өндөр байна. Гэнэтийн зардал гарч болзошгүй тул санхүүгийн асуудал дээр болгоомжтой байгаарай. Төсвөө хянах нь чухал. Хайртай хүмүүстээ дэмжлэг үзүүлээрэй.
Охин
Багаар ажиллахад таатай өдөр. Таны аналитик чадвар онцгой тус хүргэнэ. Зөн совингоо дагаж, уламжлалыг эвдэхээс айлгүй зоригтой хөдөлбөл бүх зүйл амжилттай байна. Хайртай хүнээ баярлуулаарай.
Жинлүүр
Тайван хүлээцтэй байснаараа ачааллыг давж гарна. Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Хувийн амьдралдаа шинээр эхлэхэд таатай. Жижиг зүйлийг ч гэсэн хараанаасаа гаргаж болохгүй. Үдэш нь цэвэр агаарт алхаарай.
Хилэнц
Завгүй өдөр. Гэхдээ албан тушаал ахих боломж гарч ирнэ. Гэнэтийн бэлэг авч, сэтгэл санаа нь өөдрөг болно. Бусдад хүнд санагдсан зүйлийг та боломж гэж харна. Болзоонд явахад таатай.
Нум
Чухал ажил төрөл нь илүү тодорхой болно. Урт хугацааны төлөвлөгөө боловсруулаарай. Таатай гэнэтийн бэлэг хүлээж байна. Өнгөрснийг бодонгоо ирээдүйгээ шинээр харж эхэлнэ.
Матар
Аливааг бодитоор хардаг таны хандлага амжилтын түлхүүр. Бусдын хүчрээгүй асуудлыг шуурхай шийднэ. Шүүмжлэлийг ойр хүлээн авах хэрэггүй. Гэр бүлийнхэн нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлснээр таны сэтгэл санаа дээрдэнэ.
Хумх
Олон шинэ санаа төрөх ба хэрэгжүүлэхэд тохиромжтой өдөр. Жижиг зүйлд ч анхаарал хандуул. Ажил төрлийн болон хувийн харилцаанд эерэг өөрчлөлтүүд гарч магадгүй.
Загас
Уян хатан байх нь чухал. Төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага гарч магадгүй. Гэхдээ энэ нь шинэ боломж нээнэ. Хартай хүнтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүл. Өөртөө амрах цаг гаргаарай.
Сэтгэгдэл ( 0 )