ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон бусдын атаархлыг төрүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
16 цагийн өмнө

Хонь

Бүх зүйл бүтэмжтэй байна. Хайртай хүмүүсийнхээ нууц хүслийг нь олж мэдэх төдийгүй биелүүлж чадна. Мэргэн зөн совингийнхоо ачаар зөвхөн чухал гэсэн асуудалд төвлөрч, шийдвэрлэнэ.

Үхэр

Ажил дээрээ хянуур байх хэрэгтэй. Таны алдаа гаргадаггүй, нямбай байдлыг л удирдлага, ажил хэргийн түншүүд нь үнэлдэг. Алдаа гаргавал туйлын таагүй байдалд орно. Хайртай хүмүүс таны сул талд хүлээцтэй ханддаг ч адайр аашийг тань тэвчих албагүй.

Ихэр

Хэн нэгэнд даатгаж, мартсан ажлаа өөрөө хийх гэж багагүй цаг зарцуулна. Найдах хүн олон биш тул чухал гэсэн ажлыг өөрөө л хүч гарган, хийх болно.

Мэлхий

Зорилгодоо тэмүүлсэн мэлхийнийхэнд давж чадахгүй саад бэрхшээл гэж үгүй. Хөрөнгө, санхүүтэй холбоотой асуудлаа цэгцлэх боломж гэнэт гарч ирнэ. Аливаа чухал ажилд нухацтай ханддаг байдал бусдад таатай сэтгэгдэл төрүүлнэ.

Арслан

Хүнд өдөр байх ч бууж өгөхөд эрт байна. Од эрхэс танд туслахгүй ч та өөрөө хийж дөнгөнө. Үүнд харин эртнээс боловсруулсан нарийн төлөвлөгөө тусална. Жижиг ч гэсэн ялалт байгуулбал өөрийгөө магтаж, өөртөө урам өгөөрэй.

Охин

Олон зүйлийг бусдаас илүү хийж чадах ч бардах хэрэггүй. Давуу байдлаа гайхуулах хэрэггүй. Бусдын атаархлыг төрүүлж, таагүй хүмүүсийг өрсөлдөхөд хүргэнэ. Чухал асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой.

Жинлүүр

Хайртай хүмүүсийнх нь дэмжлэг, ойлголцол энэ өдрийг туйлын таатай болгоно. Өөртөө итгэлтэй байдал, сэтгэлийн амар амгалан байдал амжилт гаргах хүч өгнө. Шинэ төсөл эхлүүлэх боломжийг бүү алд.

Хилэнц

Үзэл бодлоо илэн далангүй илэрхийлээрэй. Таны хатуу үгийг ч гэсэн зөв ойлгоно. Хувийн амьдрал нь сайн тал руу өөрчлөгдөнө. Ганц бие хилэнцийнхэн сонирхолтой хүнтэй танилцах боломж гарна.

Нум

Чухал асуудлыг ганцаар шийдвэрлэх чадваргүй гэдэгтэйгээ эвлэр. Бусадтай хамтарснаар ямар ч ажлыг үр бүтээлтэй хийж чадна. Гэхдээ үүнээс өмнө хамтын ажиллагааны бүх нарийн ширийн зүйлсийг тохироорой.

Матар

Бусдын анхааралд өртөхөөс зайлсхий. Олон хүн танд татагддаг ч огт харилцах хэрэггүй хүн ч цөөнгүй бий. Тэднийг ялгахад бэрх тул ажигч зангаа ажиллагаанд оруул. Энэ зангийнхаа ачаар зөв сонголт хийх найдвар байна.

Хумх

Олон зүйлийг амжуулна. Гэхдээ эхлээд чухал гэснийг нь барьж ав. Ойр тойрны хүмүүс харамгүй зөвлөгөө өгөх ч ихэнхийг нь чихнийхээ хажуугаар өнгөрүүлнэ. Хайртай хүнтэйгээ ширүүн маргаан дэгдээж болзошгүй.

Загас

Амаргүй асуудал шийдэхэд бэлэн бай. Энэ өдөр танаас зоригтой үйлдэл хийхийг шаардах ч та огт сандарч, тэвдэхгүй. Ажил их байх тусам эрч хүчтэй амжуулна. Таны өрсөлдөгчдөд таныг гүйцэх ямар ч боломж үгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top