Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдээс танилцууллаа.
Мэдээллийн үеэр тэрээр "Монгол улсын кибер аюулгүй байдлыг хамгаалах тал дээр томоохон шийдвэрүүд гаргалаа.
Манай улс НҮБ-д бүртгэлтэй 193 орноос кибер аюулгүй байдлын индексээрээ 103-т орж байна. Бид техник технологийн ур чадвар, гадна болон дотоодын хамтын ажиллагаа тал дээр муу үзүүлэлт авсан байна.
Онц чухал мэдээлэл хадгалж байдаг байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох чиглэлийг өнөөдрийн хуралдаанаар гаргаж байна. Улсын төсвийг батлахдаа кибер аюулгүй байдлын зардал гэдэг тусгай зүйл ангитай болж, технологийн шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзсэн.
Кибер халдлагатай тэмцдэх гурван төв ажиллаж байна. Интермед эмнэлгийн тухай асуудлыг ярьж байна. Тухайн кибер халдлагад өртсөн байгууллагыг буруутгахаас илүү дахин энэ төрлийн халдлага гарахгүй байх зүй тогтлыг бүрдүүлэх нь хамгийн зөв. Өнөөдөр Интермед эмэлэг дээр Нийтийн төвийн дөрвөн мэргэжилтэн барьцаалагдсан есөн серверийг нөхөн сэргээх ажлыг явуулж байна.
Энэхүү халдлагын баг нь европын улсуудын эмнэлгүүдийн файлыг мөн барьцаалж байсан байна лээ. Тиймээс бид 12-р сарын 13-нд Засгийн газрын зүгээс Монголд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын хувийн эмзэг мэдээллийг хадгалдаг, дамжуулдаг байгууллагад албан ёсны дахин сургалт зохион байгуулна.
Одоогоор барьцаалагдсан есөн серверийн үйл ажиллагаа эхнээсээ сэргэж эхэлж байна. Одоогоор тодорхой тооны хүмүүсийн мэдээлэл алдагдсан байна гэх дүгнэлт хийх болоогүй байна. Хариу нь ирэх долоо хоногт гарна. Яагаад гэвэл энэ нь хувийн эмзэг мэдээлэл. Мөнгө нэхсэн гэх асуудлыг ТЕГ шалгаж байгаа. Үүнийг би мэдээлэх боломжгүй" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 1 )
Ковидын үед болон дараа үед PCR шинжилгээг Интёрмед хийж байсан гэхээр...!!@