Ц.ГАНТУЛГА: Ийм их мөнгийг эдийн засаг руу оруулахаар инфляц нэмэгдэнэ

2024 оны 11 сарын 14

Шинэ намаас өнгөрөгч мягмар гарагт улсын төсөв болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж, хэвлэлийн хурал хийсэн. Харин өчигдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлэхээр  зэхсэнээ дуулгав.

Энэ үеэр Шинэ намын дарга Ц.Гантулга байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр “Төсвийн өсөлт инфляцыг өдөөнө. Инфляц өсөхөөр иргэдийн амьжиргаа дордоно. Цалин орлогынх нь өсөлт нь үнийн өсөлтийг гүйцэхгүй учраас ядуурал нэмэгдэнэ. Хөдөлмөрийн зах зээл ч хүндэрнэ. Нэг ёсондоо ажлын байр бий болгох нь бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй болж эхэлнэ. Тиймээс компаниуд хууль ёсны ажлын байраа цомхотгоод ирэхээр ажилгүйдэл нэмэгдэнэ. Хоёрдугаарт, мөнгөний бодлого бол инфляцыг тогтвортой нам дор байлгах ёстой. Гэтэл энэ боломжийг ирэх онд батлагдсан төсвийн хэмжээгээр үгүй хийчхэж байна. Тиймээс төв банкнаас хэсэг хугацааны дараа мөнгөний бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орно. Ирэх оны төсвийн зарлага 35.8 их наяд төгрөг. Ийм их хэмжээний мөнгийг эдийн засаг руу оруулахаар инфляц нэмэгдэнэ. Төв банк хүүгээ өсгөхөөр зээлийн хувь хэмжээ буурч, хэрэглээ хумигдана, эдийн засгийн эргэлт саармагжина. Гуравт, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухайд чанартай, өндөр цалинтай, зохистой ажлын байрны олдоц муудаж байгаа нь шимтгэл хураамжийн хувь хэмжээг нэмэгдүүлсэнтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, ажлын байр бий болгосон хүмүүс нь шийтгүүлээд эхэлж байгаа учраас хувийн хэвшил дэх ажлын байрны тоо буурч, төрийн албан дахь ажлын байр нэмэгдэж байна. Энэ бол Монгол Улсын эдийн засаг буруу тийшээ явж байгаагийн илрэл” хэмээсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(66.181.184.187) 2024 оны 11 сарын 14

Тэгээд гаргалгаа чинь хаана байна? Шүүмжлэх амархан!

0  |  0
Зочин(66.181.186.147) 2024 оны 11 сарын 14

Энэ юу гэж яриад байна аа,Мөнгөтэй болж байж л юм хийх бүтээх боломж сайжрана, Эдийн засаг хүчирхэгжинэ,Хүн бүр,аж ахуйн нэгж,улс орон бүр мөнгөтэй баян болохын төлөө зүтгээд байгаа юм биш үү, Хятад л гэхэд зөвхөн сүүлийн 30 жил эдийн засгаа бараг 40 гаруй дахин билүү өсгөж. хөгжлөө хурдасган, АНУ-д дөхөж очлоо, Худалдаагаа өрөгжүүлэхэд онцгой анхаарч нэг бүс нэг зам хөтөлбөр хэрэгжүүлж байна, Гэтэл бид нүүрс гадаадад ахиу гаргаж мөнгө их олж төсөв тэлж,импляц үүсгэн иргэдийг хорлох гэлээ гэжшүүмжилж байдаг, Харин олсон мөнгөө л баян айлын хүүхэд шиг идээд дуусгахгүй зөв зарах хэрэгтэй ,

0  |  0
бб(202.9.41.53) 2024 оны 11 сарын 14

Наад хулгайлчид чинь хусах гэж байхад энэ хөдөөний хүүхэд юү мэдэх вэ дээ

0  |  0
Top