Монгол Улсын Засгийн газраас улс орноо хурдтай хөгжүүлэхийн төлөө эдийн засгийн 14 мега төслийг боловсруулан Улсын Их Хуралд мэдүүлж, ирэх онд ил тод хэлэлцэн шийдвэрлүүлэх бэлтгэл хангаж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны улсын төсвийн төслийг танилцуулан, УИХ-ын чуулганд үг хэлэхдээ дурдсан билээ. Тэдгээр 14 төслөөс таваас доошгүйг нь 2025 онд эхлүүлнэ хэмээн тэрбээр амласан. Анхны 126 гишүүнтэй парламентын гишүүд дундаас МАН, АН, ХҮН намын хамтран байгуулсан Засгийн газрын хийх гол ажил болох дээрх 14 төслийн таваас доошгүйг хэрэгжүүлж эхэлснээр 2025 оны төсвийн жилээс төлбөрийн тэнцэл болон валютын нөөцийн эрсдэлгүй болно гэж үзэж буй.
Засгийн газарт хамтарсан намууд “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэртэй гэрээ байгуулж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулахдаа ирэх дөрвөн жилд тэдгээр 14 мега төслийг хэрэгжүүлж, үр дүнд нь уул уурхайн ашигт малтмалын хайгуул, лиценз олголтын асуудлыг ил тод болгох, боловсруулах үйлдвэрийг татварын орчноор дэмжихээс гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарыг онцгой анхаарч эдийн засгийг төрөлжүүлнэ хэмээн үзэж, холбогдох зардлыг 2025 оны төсөвт суулгаад буй.
Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төслийг нэрлэвэл,
Хэрэв 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд Монгол Улсын ДНБ132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 10.000 ам.долларт хүрэх бодит боломж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байлаа. Монгол Улсын түүхэнд нэг хүнд ногдох ДНБ 10.000 ам.долларт хүрч үзээгүй. Гэхдээ хүрсэн улс орнуудын хувьд дараах эерэг өөрчлөлтүүд гарсан гэдгийг Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаан дээр жишээ татан хэлж байсан юм.
Хэрэв Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ дээрх хэмжээнд хүрвэл
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дэлхийд хөгжлийн өөр жор, өөр ид шид байхгүй бөгөөд бид алхам алхмаар эдийн засгаа тэлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ аль болох ойрын хугацаанд 10.000 ам.доллар түүнээс дээш гаргах учиртай” гэдгийг УИХ-д үг хэлэхдээ тайлбарласан юм.
Сэтгэгдэл ( 0 )