Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавих болсноо мэдэгдсэн. Тус шийдвэртэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Засгийн газрын хуралдаанаар ч мөн ер нь бол алдагдалгүй төсөв батлах дээр санал нэгдэж байгаа. Төсөв алдагдалгүй батлах ёстой гэсэн саналыг хүлээн авч, тэвчих ёстой зарим зардлуудаа танах шаардлагатай болж байна. Алдагдалгүй төсөв байх ёстой гэсэн тооцооллыг хийхэд нэлээдгүй үйл ажиллагааг танах, энэ жилийн нэмэгдэж байгаа төсвийн 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа зүйл бий.
Тухайлбал, цалин тэтгэврийн нэмэгдэл, боловсролын салбарын хуулийн нэмэгдэл гэх мэт өсөж буй зардлуудаа эргэж харах нөхцөл үүснэ. Мөн гадаад томилолтын зардал, соёлын яамны ваучер зэргийг хасахад бага боловч Засгийн газрын үйл ажиллагаа талдаа зардлыг танах шаардлагатай байгаа бөгөөд УИХ мөн хүлээж аваад, хэлэлцэж, өөрчлөлт хийх байх. Засгийн газрын хувьд эерэг хүлээж аваад, өөрчлөлт хийгээд явна гэж бодож байна.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 2 )
Цалин тэтгэвэртэй чинь ярина шүү гэж айлгаж байх шив дээ энэ их мэдээчийн дүрд тоглогч
эрчим хүчний үнээ дагаад бүх юмны үнэ тэнгэрт хадсан байхад цалин тэтгэврийн нэмэгдэлийг эргэж харж хасна гэвэл бослого гарах байх шүү....түүний оронд соёлын яамны ваучер , сум бүрд барих мэдээллийн төв гэгч тэнэг зүйлийг бүр мөсөн зогсоо, , дорго нарын унаа, тансаглал, гадаад зугаалгыг 70% тана, яам агентлагуудын орон тоог 10% цөөрүүлж төрийн албыг цомхон болгох, явган хүний зам, замын хашлага мэтэд 1-ч төгрөг зарах хэрэггүй..126 хоолны савэу удаа буцаагаад 76 болгож цөөл,,,дэд сайд гэгч орон тоо хэрэггүй...их наядын дээрмийн хэргүүдээсээ мөнгөө олж ав....