ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн хагархай тэвштэй үлдэх вий

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 21

Хонь

Та нөлөө бүхий хүмүүсийн нөлөөлөлд байна. Тэдний амьдралын хэв маяг, дадлыг дуурайж байна. Гэхдээ бусдын амьдралаар амьдрах боломжгүй тул бусдын стандартыг дагах хэрэггүй. Өөрийнхөөрөө амьдарвал бүх зүйл сайхан болно.

Үхэр

Ихэнх нөхцөл байдалд та хэтрүүлж, ямар ч үнээр хамаагүй өөрийнхөө бодлыг тулгадаг. Ойр дотнын хүмүүсийнх нь тэвчээр алдагдах вий. Хагархай тэвштэй л үлдэнэ. Аливаад ухаалгаар хандаж, бусдыг сонсож сур.

Ихэр

Үр бүтээлтэй, баяр баясгалантай өдөр. Удирдлагатайгаа удаан хүлээсэн яриа өрнүүлнэ. Найрсаг уур амьсгалд амжилт гаргахад нь саад болж буй асуудлаа ний нуугүй хэлээрэй.

Мэлхий

Гэрийнхээ асуудлыг шийдэхэд төвлөрнө. Хамаатнууд олон бэрх асуудал үүсгэсэн тул ганцаараа шийдэж дөнгөхгүй. Харамсалтай нь танд санаа нийлэх хүн үгүй бөгөөд хэн ч туслахаар яарахгүй байна.

Арслан

Идэвхтэй, зоригтой байхыг шаардаж байна. Хамт олонтойгоо ярилцах хэрэг гарна. Тэд танаас ч илүү их ажилладаг гэж бодож байна. Хувь хүний бус зөвхөн баримт дээр тулгуурлан ажлаа ярилцаарай.

Охин

Өглөөнөөс эхлээд л маргаантай, зөрчилтэй нөхцөл байдлыг зохицуулахад бэлэн бай. Ийм байдал хаа сайгүй, тэр бүү хэл нийтийн тээвэрт ч гарна. Тиймээс хамгийн гол зэвсэг болох хошин шогийн мэдрэмжээ ашиглаарай.

Жинлүүр

Найз нөхөд, хамт олныхоо туслалцаагүйгээр аливааг амжуулж чадахгүй үе тохиож байна. Тэд санхүүгийн тал дээр ч таныг аварч, гэр бүлийнх нь маргааныг зохицуулахад хэрэгтэй зөвлөгөө өгнө.

Хилэнц

Та өөрийнхөө хүчийг хэт үнэлсэн тул амралтын өдрүүд болохоос өмнө ядарч, гараас нь юу ч гарахгүй. Алдаа, дутагдал танаас салахгүй дагана. Бусдын анхааралд өртөхгүйн тулд чимээгүй байх нь дээр.

Нум

Ажил хэрэгч өдөр. Ажил төрөл нь амжилттай байх тул гэртээ харих гэж бүү яар. Аль болох олон ажил амжуулж, шинэ төсөл төлөвлөхийг хичээгээрэй. Удирдлага, хамт олон нь таныг дэмжинэ.

Матар

Хувь заяа танд сонирхолтой завгүй өдөр бэлэглэж байна. Ойрын хүрээлэлд нь шинэ хүн орж ирж, таны үзэл бодлыг өөрчилнө. Хувийн амьдралд нь мөн өөрчлөлт гарна. Тэр хүн үүнд хамаатай.  

Хумх

Өдөржингөө ажил дээрх маргаантай асуудлыг шийдэх хэрэг гарна. Дэлхий тэр чигээрээ таны эсрэг байгаа мэт санагдана. Гэхдээ гэрт нь таныг жинхэнэ баяр баясгалан хүлээж байна.

Загас

Сайхан өдөр болох ч од эрхэс аливаад ухаалгаар хандахыг зөвлөж байна. Дүрсхийсэн зан тань ямар ч сайхан харилцааг муутгах аюултайг санаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top