ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхнийг гэнэтийн адал явдал хүлээж байна

Я.Болор | Zindaa.mn
8 цагийн өмнө

Хонь

Энэ өдөр жижиг зүйлд ач холбогдол өгч, төвлөрөхийг од эрхэс зөвлөж байна. Үйл ойлголцол үүсэж, таны анхаарлыг татна. Ойр дотнынхонтойгоо харьцахдаа хүлээцтэй байгаарай.

Үхэр

Таны тэвчээр өнөөдөр үр шимээ өгнө. Санхүүгийн хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой өдөр. Ийм алхам хийхдээ эхлээд сайн бодож тооцоолоорой. Өөрөө өөртөө анхаарал тавих цаг гаргаарай.

Ихэр

Харилцаа холбоогоо бэхжүүлнэ. Уулзалтууд хийж, танилын хүрээгээ тэлэхэд тустай. Бусадтай үзэл бодлоо илэн далангүй хуваалцаарай.

Мэлхий

Сэтгэл хөдлөлөө хянаж, болгоомжтой ханд. Хуурамч байх талтай. Хувийн амьдрал нь гэнэтийн үйл явдлаар дүүрэн байна. Зүрх сэтгэлээ дагаарай.

Арслан

Энэ өдрийн энерги уран бүтээлийн онгод хөглөнө. Таны удирдах чадварыг хамт олон, удирдлага нь үнэлнэ. Тиймээс ажил дээрээ өөрийгөө сайн талаас нь харуул. Алжаалаа тайлж, цагийн зугаатай өнгөрүүлээрэй.

Охин

Төлөвлөгөө боловсруулахад тохиромжтой өдөр. Ажил төрлөө цэгцлэхийг хичээгээрэй. Зорилтуудаа тодорхойлж, хийх ажлын дарааллаа гарга. Бясалгал сэтгэлийн амар амгаланг олоход тусална.

Жинлүүр

Таны дипломатч хандлага аливаа маргаан, зөрчилдөөнийг шийдвэрлэхэд тусална. Яриа хэлэлцээ хийхэд тохиромжтой. Ажил, амралтаа зохицуулж сурахыг од эрхэс зөвлөж байна.

Хилэнц

Өнөөдөр таны зөн совин мэргэн байх тул ямар ч хүнд нөхцөлд орсон бай түүнд л итгээрэй. Дотоод дуу хоолойгоо сонс. Хувийн амьдралдаа шинэ хуудас нээхэд бэлэн байгаарай.

Нум

Адал явдалд бэлэн бай. Өнөөдөр таны өмнө маш олон боломж нээгдэнэ. Мэргэжлийн талбарт эрсдэл гаргахад гэмгүй. Үдэш нь найз нөхөдтэй цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

Матар

Таны идэвх зүтгэл үр шимээ өгнө. Зорилгодоо хүрэх чин эрмэлзэл амжилтад хүргэнэ. Карьертаа анхаарлаа хандуул. Харин гэртээ тав тухтай орчин бүрдүүлээрэй.

Хумх

Шинэ санаа шилээ даран төрнө. Хамт олонтойгоо шинэ санаагаа зоригтой хуваалцахаа мартуузай. Санаачилгатай ажиллахыг од эрхэс зөвлөж байна. Урлагаар өөрийгөө илэрхийл.

Загас

Нойрмоглож, идэвх буурна. Алжаалаа тайлж, өөртөө амрах цаг гарга. Эрч хүчээ сэлбэх хэрэгтэй. Ойр дотнын хүнтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлж, сэтгэлээ нээгээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top