Өнгөрөгч 2023 онд Боловсролын багц хуулийг шинэчлэн баталсан. Тухайн үед ихээхэн маргаан болж, маш зөв зүйтэй сайн хууль боллоо, гэхдээ алдаа оноо бий хэмээн хөл алдаж байсан бол одоогийн Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр Боловсролын багц хуулийн алдааг ихээхэн ярих болжээ. Түүний ярилцлага, байр сууриас харахад хуульд ийм оноо бий гэхээсээ илүүтэй ийм алдаа бий гэх нь олшров. Тиймээс хувийн сургуулиудын эрх ашгийг хаасан хууль болж, хувийн хэвшлийн сургуулиас ирсэн сайд маань эсэргүүцээд байна уу гэх хардлага байна. Чухам ямар учраас эрхэм сайдын эрх ашгийг хөндөх болов гэдгийг ухах гэж үзэв.
Уг шинэчилсэн найруулгад “Үндсэн гадаад хэл англи хэл байна” заасан. Тэгэхээр Монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг шахаж, одоо англи хэлийг үндсэн гадаад хэл хэмээн хуульчилж өгч байна хэмээн хардаж сэрдэх асуудал байгаа. Үүн дээр монгол хэл, уран зохиолынхоо цагийг ч тавьж өгөх хэрэгтэй. Англи хэлээ ч заах хэрэгтэй. Энэ хуулийн цаана нэг сайн зүйл байгаа. Хуулийг санаачилж батлуулсан УИХ-ын гишүүд нь үүгээрээ “Боловсролын ялгааг арилгана. Хүүхдүүдэд тэгш боломж олгож байна” гэж тайлбарласан. Тухайлбал, өнөөдөр мөнгөтэй орлоготой айлын хүүхдүүд хувийн хэвшлийн сургуульд англи хэл сурчихаж байна. Тэд гадаадын их, дээд сургуульд топелийн шалгалт өгөхөөс эхлээд хэл эзэмшсэн дагуу төрөл бүрийн боломжийг өөртөө нээж өгдөг. Харин өндөр төлбөртэй хувийн хэвшлийн сургуульд сурч чадахгүй хүүхдүүд хэлний боловсрол олж авч чадахгүй байгаа нь ялгаа гаргаж өгөөд байгаа юм.
Зах зайдуу аймаг, сумын хүүхдүүд Улаанбаатарт сурч байгаа хүүхдүүдийн ялгаа ч бий. Харин хуульд “Үндсэн гадаад хэл Англи хэл байна” гээд заачихсан учраас Увс аймгийн Баруунтуруун суманд сурч байгаа хүүхэд, Улаанбаатарт сурч байгаа хүүхдүүдэд яг адилхан гадаад хэл эзэмших боломжийг нээж өгсөн нь давуу тал болж байгаа юм. нэгэнт хуульчлаад боловсролынхоо хөтөлбөрт оруулаад мөрдөөд эхлэхээр хүүхдэд тэгш боломж олгож байна. Үүнийг эсэргүүцэж байгаа хүмүүс бол хувийн хэвшлийн сургуулийнхан. Учир нь хуульд өөрчлөлт орж, боловсролын ялгаа арилахаар ямар ч эцэг эх өндөр төлбөр төлж, хувийн хэвшлийн сургууль руу өгөх гэж зүтгэхгүй. Шуудхан хэлэхэд тэдний ашиг орлого буурна гэсэн үг. Боловсролын багц хуулийг хэлэлцэх үеэр ч энэ асуудал хөндөгдөж, хэл ам болж л байсан.
Бас нэг асуудал байгаа нь өнөөдөр хамгийн их маргаан дагуулж байгаа зүйл гэвэл хүүхдийг зургаан настай сургуульд сургах болсон явдал юм. Ерөнхий боловсролын сургуульд зургаан настай сурч эхлээд 12 дугаар анги төгсгөх болсноор дэлхийтэй хөл нийлүүлж байгаа гэх тайлбарыг өгснөөр энэ асуудал бас л хэл амтайхан эхэлж байв. Гэтэл иргэд урьд өмнө нь найман настай суралцаад болж байсан, өнөөдөр юу болов, дэмий гэх мэтээр маргадаг. Энэ тал дээр ч манай БШУ-ны сайд П.Наранбаярын оролцоо ихээхэн бий. Түүний хувьд хүүхдийг зургаан настайгаас нь эхэлж сургаад 12 жилийн ерөнхий боловсрол олгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг. Яагаад гэхээр хувийн хэвшлийн сургуулиас орж ирсэн сайд маань хүүхдийг 10 жил сургах биш, 12 жил сургаж төлбөр авах сонирхол байна гэх хардлага юм. Тэгэхээр суурин иргэншилд төрж өссөн сайд маань зөвхөн эрх ашгаа бодоод бусдыг нь хардаггүй байж болох хардлага ч байна.
Энэ бол хоёр талтай асуудал. Учир нь Монгол Улс мал аж ахуйн орон, нүүдэлчдийн хувьд зургаан настай хүүхдээ сургуульд оруулна гэдэг боломжгүй санагдаж байсан хэрэг. Нөгөө тал нь гэвэл бид дэлхийн жишиг дагана гэвэл яах аргагүй энэ тогтолцоонд шилжихээс өөр арга байгаагүй. Өнөөдөр дэлхийн ихэнх улс орнуудын сургуульд орох албан ёсны нас зургаа байгаа юм. Тэр ч бүү хэл өнөөгийн нөхцөлд тухайн орны Засгийн газар сургуульд орох насны талаар хэлэлцэж, зөвлөлдөхөд хүрвэл зөвхөн 4-5 нас, хамгийн оройтлоо гэхэд 6-7 насны асуудал л яригддаг болжээ. Судалгаагаар дэлхийн 216 орны 70 гаруй хувь нь 12-оос дээш жилийн боловсролын тогтолцоотой аж. Энэ бол соёл иргэншлийн ялгаа юм. Түүнээс бус манай улсын, нүүдэлчдийн хувьд боломжтой юу, үгүй гэдгийг ч салбарынхан дундаа маргах болжээ.
Харин манай улс 2005 оныг хүртэл 10 жилийн боловсролын тогтолцоотой байж, 2005 оноос хойш 11 жилийн загварт шилжсэн бол 2014 оны хичээлийн жилээс Дэлхийн улс орнуудын боловсролын жишигт нийцүүлэн, 12 жилийн тогтолцоонд шилжсэн билээ. Дэлхий дээр 200 гаруй улс орон байгаагаас 136 орон нь зургаан настай хүүхдээ сургуульд өгч байна. Үлдсэн гуравны нэг буюу 68 орон 4,5,7 настайд нь сургуульд оруулж байгаа гэх статистик бий. Манай улсын хувьд 2014 он хүртэл найман настай хүүхдээ сургуульд сургаж байсан. Энэ нь уураг тархи, оюун ухаан, бие бялдрын хөгжил бусад орны хүүхдүүдээс 1-2 жилээр хоцрогдож байна гэх дүгнэлтэд хүрсэн талаар мэдээлж байсан. Ингээд 2014 онооос 12 жилийн боловсрол руу бүрэн шилжиж зургаан настай сургуульд ордог систем руу орсон нь дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах дэвшил болсон гэж үздэг. Энэ мэт эрдэмтэн судлаачдын дүгнэлт, бусад орны жишгийг харахаар монголчууд дэлхий нийттэй хөл нийлүүлнэ гэвэл яах аргагүй энэ системд шилжих байв.
Нөгөө тал нь гэвэл мэдээж хэрэг уламжлалт систем. Бид ардын хувьсгал ялснаас хойш бичиг үсэгт тайлагдаж, бүлгэм, дугуйлан, сургууль хүртэл 45 хоног, гурван сар, нэг жил, дөрвөн жил, долоо, найм, арав, арван нэг, арван хоёр жилийн хугацаатай бичиг үсэг тайлагдаж улмаар ерөнхий боловсрол эзэмшиж ирсэн түмэн. Хөгжлийнхөө үйл явцыг амжилттай давж ирсэн ард түмэн. Үүнээс найм, арван жилийн сургалттай урт хугацаанд явж ирсэн учраас үүндээ дассан тал бий. Нөгөө талаар найман настай хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлж байсан нь мал аж ахуйн орны хувьд хамгийн таарч тохирсон зүйл гэж үздэг. Харин зургаан настай хүүхдийг сургах нь манай нөхцөлд тохирохгүй хэмээн эсэргүүцсээр ирсэн. Зургаан настай хүүхэд дотуур байранд ч амьдрахад хүндрэлтэй байна. Найман настай хүүхэд бол гайгүй бие даан амьдарч болдог. Үүнээс болж, малчин эцэг эхчүүд хоёр тусдаа амьдарч байна гэх мэт олон шүүмжлэл байдаг. Ямартай ч энэ мэт асуудал нь Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаярын эрх ашгийг хөндсөн байх магадлалтай.
Сэтгэгдэл ( 8 )
SAWI80955877
БОЛОВСРОЛЫН САЙД АА ........... ” гэмт хэрэгтэн” тэтгэврийн чавганц, төрийн өмчийн их сургууль СУИС- г удирдах ёс суртахууны эрхтэй юу?
Монгол хэл, уран зохиолын хичээлийг оруулахгүй шахаж байгаа нь П.Наранбаяр сайд туйлбаргүй хандаж байна. Хүүхдүүд Монгол хэлээ чадварлаг эзэмшиж байж гадаад хэл сурна. Яах гэж энэ хүнийг сонгодог байна. Л.Энх-Амгалан сайдыг тавихгүй яасан юм. Энэ Наранбаяр чадваргүй хүн юм даа.
Худлаа шүү. 2008 оноос хүүхдийг 6 настай элсүүлэх болсон.
Хувийн сургуультай хулгайчийг боловсролын сайд болгочихдог монгол төрийн бгаа царайүд
Боловсролын шинэ багц хууль бол Монголын боловсролд учирсан бодит эмгэнэл. Наранбаяр бол үүнийг гүн гүнзгий ойлгож буй төрийн сайд.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n