С.Бямбацогт: Зуух тараах талаар асуудал сая яригдаагүй

Ж.Сондор | Zindaa.mn
8 цагийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газрын гишүүдтэй агаар орчны бохирдлын асуудлаар уулзалт хийсэн. Энэ талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.

Мэдээллийн үеэр тэрээр "Агаарын бохирдол хоёр дахин буурч байсан үед хяналт маш сайн тавьдаг байсан. Үүнтэй адил ханялтаа сайжруулах, мөн ажлын уялдаа холбоогоо сайжруулах талаар ярьлаа. Өмнө нь бидэнд байсан сайн туршлага байхад өмнөхөөсөө илүү дордож байгаа нь холбогдох хүмүүсийн ажилтай холбоотой. Үүн дээр анхаарч ажиллаач ээ хэмээн анхааруулсан. 

Мэргэжлийн хяналт болон Агаар орчныг бохирдолгүй болгох үндэсний хороо татан буугдсан. Холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулдаг эдгээр байгууллагуудаа татан буулгасан нь алдаа болсон.

Зуух тараах талаар асуудал сая яригдсангүй" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top