ХЭН ЮУ ХЭЛЭВ | С.Бямбацогт: Зуух тараах тухай яриагүй

Энэ дугаарын “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн Л.Энхнасан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр нарын үгийг онцолж байна.


 

УИХ-ын гишүүн Л.Энхнасан:

-Монголд архи, мансууруулах бодисын хэтрүүлсэн хэрэглээ, цахим донтолт, мөрийтэй тоглоом зэрэг асуудлууд огцом ихсэж, үүнтэй холбоотой гэмт хэргийн тоо нэмэгдэж байна. Монгол Улсад өнөөгийн байдлаар 15-30 насныхны амиа хорлолт өндөр байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Угаар мэдрэгч сайжруулах асуудлыг ярьсан. Зуух тараах тухай яриагүй. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн чийглэг 16-17 хувьтай байгаа гэнэ. Уг нь стандартаараа таван хувьтай байх ёстой юм байна. Хариуцсан салбарын сайд, дарга, УОК, Шахмал түлшний үйлдвэрийн ажилтнууд хариуцлагатай ажиллаж, тодорхой хэмжээнд үр дүн гарах ёстой.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр:

-2022 онд УИХ-ын хоёр ч байнгын хорооноос давхардуулан газар олгодог асуудлыг цэгцэлж, хүндрэл бэрхшээл үүсгэхгүй байх талаар тогтоол гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газрын түвшинд Нийслэлийн газрын албанд удаа дараа үүрэг даалгавар өгч байжээ. Харамсалтай нь үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Монгол Улсад эрх мэдлийг Үндсэн хууль л олгоно. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд УИХ-тай хамтарч ажиллана. Монгол Улс, Үндсэн хуулиасаа холдож, данхайсан байна. Иргэн, ААН-ээс хуульд заагаагүй зүйлийг шаарддаг юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top