Хонь
Үүрэг даалгавраа чанартай хэрэгжүүлэхэд төвлөрч, амжилттай шийдвэрлэснээр бүтэн өдөр сэтгэл санаа гайхалтай байна. Үдэш нь найз нөхөдтэйгөө эсвэл хайртай хүнтэйгээ хамт өнгөрүүлээрэй.
Үхэр
Дотоод ертөнц нь ихээхэн өөчлөгдөх үе эхэлж байна. Үнэт зүйлсээ эргэн харснаар хүсэл, үйлдэл нь өөрчлөгдөхөд хүрнэ. Сонирхолтой хүмүүстэй уулзаж, мэдлэгийн хүрээгээ тэл. Зоригтой алхам хийхээс бүү ай.
Ихэр
Энергийн түвшин доод цэгт хүрч, гаднын нөлөөлөлд эмзэг болгоно. Таагүй үйл явдал, ярианаас хол бай. Хайртай хүмүүстэйгээ тайван уур амьсгалд үдшийг өнгөрүүлснээр эрч хүчээ сэлбэж, сэтгэл санааны амар амгалан байдлыг олно.
Мэлхий
Амаргүй өдөр. Бүрэн төвлөрч, бүх нөөцөө дайчлах шаардлага гарна. Анхаарлаа сулруулбал бүтэлгүйтэхийг од эрхэс анхааруулж байна. Хүнд өдрийн дараа өөртөө жижиг худалдан авалт хийж, баярлуулаарай.
Арслан
Од эрхэс туйлын болгоомжтой байж, гэмтэж бэртэхээс сэргийлэхийг анхааруулж байна. Эрч хүч аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулж, өндөр үр дүнд хүрэхэд хангалттай хүрнэ. Амьдралд нь нөлөөлөх сонирхолтой уулзалтууд хүлээж байна.
Охин
Од эрхэс эрч хүч харамгүй бэлэглэж байна. Эртнээс төлөвлөсөн ажлаа дуусга. Ямар ч асуудал хялбархан шийдэгдэж, бүхий л төлөвлөсөн зорилтуудаа төвөггүй хэрэгжүүлнэ.
Жинлүүр
Анхаарлын төвд орно. Хүн тусламжийн гараа сунгасан хүнийг од эрхэс ивээлдээ авна. Аливаа маргаанаас зайлсхийж, тайван, найрсаг зангаа бүү гээ. Өөрийгөө ч мартаж болохгүй. Эрүүл мэнддээ анхаар.
Хилэнц
Аз өнөөдөр таныг бүхий л өдрийн турш ивээж, шинэ боломжуудыг нээнэ. Зоригтой шийдвэр гаргаж, чухал ажлын эхлэлийг тавь. Гэрээ байгуулах, болзоонд явахад тохиромжтой.
Нум
Гэнэтийн үйл явдал үгүй тайван өдөр хүлээж байна. Өөртөө цаг гаргаж, дуртай уран зохиолоо уншиж, киногоо үзэхийг зөвлөж байна. Чухал шийдвэр гаргахаас зайлсхий.
Матар
Итгэл дүүрэн үе эхэлж байна. Мэргэжлийн хувьд өсөх шинэ хязгаарыг нээж байна. Карьер өсөх магадлал өндөр байна. Учир нь удирдлагууд таны хувь нэмрийг үнэлдэг ба урт хугацааны найдвартай түнш гэж үздэг. Хувийн амьдралд нь сонирхолтой үйл явдал хүлээж байна.
Хумх
Санаснаас хүнд өдөр хүлээж байна. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд багагүй хүчин зүтгэл шаардагдана. Бэрхшээлтэй тулгарахад сэтгэлээр унах хэрэггүй. Асуудалтай зоригтой нүүр тулж, шийдвэрлэ. Өөртөө шударга ханд, алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс бүү ай.
Загас
Амьдралын бүхий л салбарт сорилтуудтай нүүр тулна. Хайртай хүн нь хүртэл уурыг нь хүргэх ба хэргээр маргалдахыг хүсэж байгаа мэт санагдана. Ийм тохиолдолд сөрөхөөс айх хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө илэрхийл. Ингэснээр таны хайртай хүн өөрийнхөө үйлдлийг буруу гэдгийг ойлгоно.
Сэтгэгдэл ( 0 )