ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасынханд бүх дээд амжилтуудыг эвдэх хүсэл төрнө

Я.Болор | Zindaa.mn
7 цагийн өмнө

Хонь

Хэрэв таныг урьж, залж байгаа бол энэ өдөр л замд гараарай. Бүх аялагчдыг од эрхэс ивээхээ амлаж байна. Мөн энэ өдөр санхүүгийн асуудлыг шийдэхэд туйлын тохиромжтой. Зээлсэн мөнгөө өнөөдөр л нэхээрэй.

Үхэр

Эрсдэл гаргахаас айлгүй, хамгийн хүнд гэснийг барьж авдаг үхрийнхнийг аз ивээнэ. Алдаа гаргана гэж санаа зов. Бүх зүйл гайхалтай бүтэх таатай үе тохиож байна. Үүнийг ашиглан гэр бүлийнхээ асуудлыг шийдээрэй.

Ихэр

Үр бүтээлтэй өдөр хүлээж байна. Гэхдээ маргаан дагуулсан нөхцөл байдлаас болгоомжлоорой. Маргаанд өөрийнхөө зөв болохыг баталж чадахгүй тул зөрчилдөөнтэй байдалд орвол тулааны талбараас зүгээр зугт.

Мэлхий

Удирдах чадвараа харуулахыг хүссэн ч тэр бүр тохиромжтой цаг үе газар нь тохиогоод байдаггүйг санаарай. Жишээ нь гэртээ болон хамт олондоо удирдагчийн зан чанараа харуулж болох ч удирдлагынхаа өмнө даруухан байхыг од эрхэс зөвлөж байна.

Арслан

Бусдын хэрэгт оролцохгүй бол энэ өдөр асуудалгүй сайхан өнгөрнө. Бусад хүмүүс таны зөвлөгөөгүйгээр болно гэдэгт итгээрэй. Чөлөөт цагаа хамт олонтойгоо хэл амаа ололцоход зарцуулсан нь дээр. Сүүлийн үед та бүгдийн дунд хар муур гүйгээд байгаа.

Охин

Амаргүй ч сонирхолтой өдөр. Хувь заяа танд олон үйл явдал бэлджээ. Эдгээр нь таны хэмнэлийг алдагдуулах ч эцсийн эцэст бүх өөрчлөлтүүд танд л ашигтай байна. Том төсөл санаачлахын оронд өдөр тутмын ажлаа хийгээрэй.

Жинлүүр

Энэ ордныхныг өнөөдөр хэрүүл шуугиан дагасаар байна. Бүх хүн таныг шүүмжилж, зөрчилдөхийг хүссэн мэт. Тэвчээр заахад илүүдэхгүй. Учир нь ямар ч маргаантай асуудлыг тэр дор нь шийдэх боломжгүй. Санаа нэгт нөхдөөсөө дэмжлэг авахад гэмгүй.

Хилэнц

Ажлын талбарт онцын сонирхолтой зүйл тохиохгүй ч амралт, зугаалгын тал дээр энэ сарын түүхэнд бичигдэж магадгүй. Өөртөө зориулж жижигхэн үдэшлэг зохиогоорой. Та сайн ажилладаг тул өөртөө амралт гаргах эрхтэй.

Нум

Өдрийн эхний хагаст бие даасан байдал, санаачилга гарга. Аливаа ажилд ханцуй шамлан орж, тавьсан зорилгоо хэрэгжүүлэх цаг нь иржээ. Үдээс хойш ажлын идэвх буурна. Харин гэртээ ахуйн асуудал шийдэх болно.

Матар

Ажил дээрээ хамгийн сайн чанаруудаа илэрхийлэхэд таатай үе. Олон чадвар, нөөц боломжтой гэдгээ бусдад батал. Энэ үед ашигтай санал авах магадлал өндөр байна. Чадахгүй мэт санагдсан ч татгалзах хэрэггүй. Бүх зүйл бүтнэ.

Хумх

Хайртай хүнтэйгээ ярилцаарай. Хэрэв та шударга, илэн далангүй байдаг бол та хоёрын харилцаа удаан хугацаанд сайхан байна. Харин ярилцах асуудал байгаа бол илэн далангүй яриа өрнүүлэхэд илүүдэхгүй.

Загас

Та бүхий л дээд амжилтуудын эвдэхийг хүснэ. Гэхдээ өөрийгөө зовоох хэрэггүй. Аливаа ажлыг хамт олонтойгоо хамт үүр. Хэт их хүчин чармайлт таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж, өөрийгөө ядаргаанд оруулна. Хэвийн байдалд ороход их хугацаа шаардагдана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top