Иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдөл, гомдлын систем “petition.parliament.mn” сайтад "Утааны сонсгол хийцгээе, төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж сайжруулцгаая" сэдэвт өргөдлийг үүсгэж, санаачлага гаргаж, нийт 70 мянга гаруй иргэн гарын үсгээ бүрдүүлж өгсний дагуу тодорхой зохион байгуулалтуудыг хийж, ерөнхий хяналтын сонсголыг хийхээр болсон юм.
Тиймээс энэ долоо хоногт Ерөнхий хяналтын сонсголд чиглэсэн гурван дэд хэлэлцүүлгийн эхний хэсгийг зохион байгуулсан.
Тус хэлэлцүүлэгт төрийн байгууллагын холбогдох бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшин, мөн судлаачдын 44 төлөөлөл оролцжээ.
Хэлэлцүүлгийг нээлттэйгээр өнгөрсөн долоо хоногт иргэдийн бүртгэл явуулж, нийт 43 иргэн оролцох хүсэлт ирүүлж, 38 нь оролцох боломжтойгоо илэрхийлж, ирээд байна. Дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах зорилгоор олон нийтийн телевизээр дохионы хэлмэрчтэй сонсголыг мөн дамжуулж байгаа. Байнгын хорооны тогтоолоор ерөнхий сонсголын товыг 2025 оны хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулахаар тогтсон. Түүнчлэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т байнгын хороо сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж болно гэж заасны дагуу УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр одоогийн авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтийи үр дүн, цаашдын төлөвлөгөөний асуудлаар эхний илтгэлийг танилцуулсан.
Хэлэлцүүлгийг даргалагч УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭБОЛД
-Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс агаарын бохирдол утааны асуудлаар ерөнхий сонсгол зохион байгуулах хүрээнд агаарын бохирдол, хүн амын эрүүл мэнд /амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх/ сэдэвт хэлэлцүүлэг албан ёсны протоколтой эхлэх гэж байна.
Утааны сонсголын ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.ЧИНБҮРЭН
-Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд агаарын бохирдол хүн амын эрүүл мэнд, тэр дундаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулах сэдэвт хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нийтийн өргөдөл гарын үсэг зурсан хүний тоо хуульд заасан хэмжээнд хүрсэн учир УИХ авч хэлэлцэж, 2024 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг нийт гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хуралдаанаар сонсголын бэлтгэл ажлыг хангуулах, зохион байгуулах ажлын хэсгийг 22 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийн дарга бөгөөд сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн миний бие сонгогдсон. Бид олон нийтэд мэдээллийг ерөнхий сонсголын ердөө хоёрхон өдөрт мэдээлэх боломж хязгаарлагдмал тул аль болох олон нийтийн санаа бодлыг тусгах, эрдэмтдийн үгийг тусгах зорилгоор дэд хэлэлцүүлгүүдийг хийхээр болсон. Эхний хэлэлцүүлэгт, агаарын бохирдол ба эрүүл мэнд сэдэвтэй. Хоёрдугаар хэлэлцүүлэг ирэх долоо хоногийн лхагва гарагт "стандарт хяналт" буюу түлш, зуух, тэдгээртэй холбоотой технологийн асуудлуудыг сонсоно. Гурав дахь хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 29-ний өдөр хуулийн орчин, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, түүнд зарцуулсан санхүүжилт, үр дүн, хяналт гэсэн сэдэвтэй болно. Эхний дэд хэлэлцүүлгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд ажиллаж байна. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр бид олон мэдээллийг нотлох баримттай, судалгаа шинжилгээтэй нийтэд танилцуулна.
Сэтгэгдэл ( 2 )
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы
Кк сонсгол хийгээд утаагүй болдог бол ч сайхан л байна