Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг энэ долоо хоногт (2025.01.15) хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс үргэлжлүүлэн бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков ардчилсан Үндсэн хуулиа баталсан 33 жилийн ойн баярын мэндийг УИХ-ын даргад дэвшүүллээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд хийсэн яриа хэлэлцээ болон Засгийн газрын хоорондын тохиролцоог хэрэгжүүлэхэд УИХ-ын зүгээс анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентад залуу болон эмэгтэй гишүүд олон байгаа нь цаашид хоёр орны залуучууд, эмэгтэйчүүдийн харилцаа холбоог бэхжүүлэх өргөн боломжтойг онцлов.
Талууд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 3 )
тэнэг иван энгэр заамаа задгай,ямар хүндэтгэлгүй.Энэ лалар орсууд задраасай
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы
Француудыг хөө гээ биз пиздаанууд иди на хуй