ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон өдөржин бусадтай өрсөлдөнө

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 17

Хонь

Өдөржингөө уур бухимдалтай өнгөрүүлнэ. Тиймээс мэргэжлийн талбарт амжилт гаргана гэж горьдолтгүй. Таны энэ байдал өөрт тань төвөг бүү учруулаасай гэж хүсье. Учир нь таны хорон үгс хамт олон болон удирдлагын бухимдлыг зүй ёсоор төрүүлнэ.

Үхэр

Мэргэжлийн үйл ажиллагаа баяр баясгалан, амжилт авчрахгүй. Энэ өдөр өөрийнхөө хоббид анхаарлаа хандуулах нь дээр. Өөрийгөө чухал гэж батлах гэсэн оролдлого тань сайн зүйлд хүргэхгүй. Гэртээ ч даруухан байгаарай.

Ихэр

Хувийн амьдралдаа бүхий л өдрийг зориулаарай. Ингэхийг од эрхэс зөвлөх биш, бүр шаардаж байна. Хайр сэтгэлийн тал дээр эерэг өөрчлөлт гарахгүй. Хожимдоогүй байгаа дээрээ нөхцөл байдлыг гартаа авч, гунигтай үр дагавраас сэргийлээрэй.

Мэлхий

Амьдралдаа эрч хүч нэм. Уйдсанаараа та өөрийгөө ч өрөөлийг ч хүндрүүлж байна. Баасан гарагийн үдшийг мартагдахааргүй өнгөрүүл. Гэхдээ мөнгөө баруун солгойгүй цацах хэрэггүй. Хэмнэлт туйлын чухал буйг санаарай.

Арслан

Хувийн амьдралд нь сонирхолтой үйл явдал тохионо. Та өөрийгөө хайрын түүхийн баатар болсон мэт санагдана. Гэхдээ сэтгэлийн эл хөөрлөө удаан хадгалах хэрэггүй. Үүнээс болж өөрөө туйлдана.

Охин

Өдөржингөө бусадтай өрсөлдөж, ялагч болохыг хичээнэ. Ажил дээр ийм үйлдлийг гаргахад зохимжтой. Таны үзэл бодлыг сонсох эрхтэй. Харин гэртээ цээжээ дэлдэх хэрэггүй. Гэр бүлийнхээ завийг ганхуулах шаардлагагүй.

Жинлүүр

Ажил хийх сонирхол төрөхгүй. Гэхдээ энэ нь таны ажилд нөлөөлөхгүй тул санаа зовох хэрэггүй. Амралтын өдрүүдээр дэлгүүр хэсэх эсвэл найз нөхөдтэйгөө уулзах уулзалтаа төлөвлөөрэй. Харин үдшийг санаа нэгтнүүдийнхээ хамтаар өнгөрүүлээрэй.

Хилэнц

Энэ долоо хоногт ачаалалтай ажилласан нь үдээс хойш мэдрэгдэнэ. Уур бухимдалтай болно. Боломжтой бол ажлаа эрт дуусгаарай. Ямар ч үндэслэлгүй зөрчилдөөн үүсгэж, бусдыг гомдоож болзошгүй.

Нум

Өдөр тутмын ажлаасаа залхаж, баярлах хүсэл төрнө. Од эрхэс даруухан хувилбаруудыг сонгохыг зөвлөж байна. Идэвхтэй амралтын дараа сэтгэл санааны хувьд илүү их ядарна.

Матар

Эмх замбараагүй байдал ноёрхоно. Хүнд даалгавар авах хэрэггүй. Үүний оронд өмнө нь эхлүүлсэн ажлаа дуусгахыг хичээ. Хамт олонтойгоо харьцахдаа тайван байдлаа хадгал. Илүү үг хэлж, үр дагаврыг нь удаан хүртэнэ.

Хумх

Амьдралдаа экстрим уур амьсгал оруул. Та бүх зүйлийг хэт бодлоготой, тооцоолжээ. Баасан гарагт төлөвлөгөөнөөсөө хазайхад гэмгүй. Хамгийн хатуу хоригийг ч гэсэн заримдаа зөрчих хэрэгтэй.

Загас

Ажлын ачаалалтай өдөр. Ажлаа заасан хугацаанд амжихгүй байж магадгүй тул гэртээ дуусгах хэрэг гарна. Үдшийг зугаатай өнгөрүүлэх санал ирэх ч танд энэ тухай бодох сөхөө ч гарахгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top