ХӨСҮТ | Хоёр хүртэлх насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний хүндрэл их байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 17

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн үеэр сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан томуу, томуу төст өвчний халдвар буурсан ч нэг хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдсэн гэлээ. 

Энэ тухай "Манай улсын хувьд арванхоёр болон нэгдүгээр саруудад томуугийн халдварын оргил үе гэж ажиглагддаг. Өвчлөл хоёрдугаар сард буураад гурав болон дөрөвдүгээр сард мөн ихсэх хандлагатай байдаг. Хоёр хүртэлх насны хүүхдэд өвчлөл элбэг байгаа нь амьсгалын замын доод хэсэг бронхит, гуурсан хоолын агчил гэдэг зүйл бөглөрөл үүсгэж байгаа учраас хоруу чанар ихтэй, хүндрэл үүсгэдэг. Иймд хүүхдээ гэрээр, дур мэдэн эмчилж, өвчнийг хүндрүүлэхгүй байхыг анхааруулж байна. 

Сурагчдын амралт дуусахаар өвчлөл нэмэгдэх магадлалтай тул эмч, эмнэлгийн ажилтнууд бэлэн байдал хангаж ажиллаж байна. Тиймээс хүүхдүүддээ амны хаалт зүүлгэж, гарыг нь сайн угаалгаж, амин дэмээр баялаг хоол өгөх, бүлээн шингэн сайн уулгах, олон нийтийн газраар авч явахгүй байхыг анхааруулж байна" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(105.119.1.68) 2025 оны 01 сарын 19

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  0
Top