Отрын бүс нутагт 12 аймгийн 36 сумын малчид өвөлжиж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга Г.Мөнхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 15-ны өдрөөс эхлэн отрын есөн бүс нутагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж байгаа юм.

Энэ хүрээнд гэрээ байгуулсан малчин, орон нутгийн удирдлагуудтай санал солилцож байхад, хүн, малын усны хангамж,  худаг ус өвөлжөө, хаваржааны хашаа хороо зэрэг нэн шаардлагатай байгааг онцолж байна.

Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын 9 отрын бүс нутагт 2024-2025 онд Улаанбаатар хотын нэг дүүрэг, 12 аймгийн 36 сумаас нийт 442 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 788.013 толгой мал өнтэй өвөлжиж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top