УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн өдөр “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолоор “Шинэ Зуунмод хот”-ыг нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан. Шинэ Зуунмод хот нь хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, эдийн засагтай, нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх, Төв аймагтай бүх талаар хөгжлийн интеграцад орж хотын эдийн засгийн үр ашгийг хамт хүртэх нөхцөл боломжийг бүрдүүлэх хүрээнд бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх шатанд шийдвэрлэх шаардлагатай тодорхой нөхцөл тулгараад байгаа юм байна. Тус хотын бүтээн байгуулалтын төслийн явц, үр дүнгийн зах зээл, эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, олон улсын хэмжээнд оруулах хувь нэмрийг тодорхойлж, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, түншлэл, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд хотын хөгжлийн зорилго, ирээдүйн байр суурийг төлөөлөхүйц нэр шаардлагатай болсныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.
Иймд олон улсад брэндинг хийх нөхцөл бүрдэх, түүнчлэн хотын нэрийг соёлын өв, түүхийг онцолж, судалгаанд үндэслэн маркетинг, сурталчилгааны стратегийг төлөвлөх ач холбогдолтой хэмээн үзэж олон улсын түвшинд шинэ хотыг илэрхийлэн таниулах, Монгол Улсын талаар төдийгүй шинэ хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, төслийн зорилтыг илэрхийлж чадах нэрийг “ХҮННҮ ХОТ” хэмээн тодорхойлжээ. Энэ хүрээнд Hunnu Empire бичиглэлийг олон улсад хэвшүүлэх хэрэгцээ үүсч байгааг мөн танилцуулав.
Сэтгэгдэл ( 3 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

шинэ хот чинь 1ш -ч яндангүй, утаагүй хот байх ёстой шүү