ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан хязгаарыг бүү дав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 29

Хонь

Бусдад буян үйлдэхэд сайн өдөр тохиож байгаа тул хүн бүрд туслаарай. Зөвлөгөө, мөнгө, сайн үйлдлээрээ тусал. Хувийн амьдрал нь тайван, тогтвортой байна. Тиймээс анхаарал, халамж дутагдсан хүмүүст анхаарлаа хандуул.

Үхэр

Өнгөрсөн үеийн хүн эргэж ирнэ. Тэр танд хэрхэн амьдарч байгаа талаар эргэцүүлэн бодох, шаналахад хүргэнэ. Ийм сэтгэл санаа ажлын чадварт нь нөлөөлж, бүтээмж тэг болно. Энэ бүх шаналал цагаа олоогүй.

Ихэр

Амьдрал романтик биш байгаад шанална. Хайртай хүн нь харилцаагаа бэхжүүлэхийн тулд юу ч хийхгүй байгаа мэт санагдаж, энэ талаар л бодно. Ингэснээр та өөрийгөө ч, хайртай хүнээ ч зовооно. Оройтоогүй байгаа дээрээ үйлдлээ өөрчил. Удаан хугацаанд хичээнгүйлэн бий болгосон харилцаагаа өөрийн гараар нурааж болзошгүй.

Мэлхий

Худалдан авалт хийж, өөрийгөө баярлуулна. Өөрөөсөө мөнгө бүү харамлаарай. Та хүссэнээрээ мөнгөө үрэх бүрэн эрхтэй. Тиймээс хүссэн зүйлээ захиалж эсвэл дэлгүүр явахыг зөвлөж байна. Ингэснээр таны сэтгэл санаа өөдрөг болно.

Арслан

Он гарснаас хойш ядарч, ээлж дараалан улирлын өвчин тусаж байна. Энэ чөтгөрийн тойргоос гарах цаг нь болжээ. Дур мэдэж өөрийгөө эмчлэх нь үр дүнгээ өгөхгүй байгаа тул эмчид хандахыг од эрхэс зөвлөж байна.

Охин

Тэвдэх хэрэггүй. Өнөөдөр бодлоо цэгцэлж, юу хамгийн чухал гэдгээ шийд. Ажил болон хувийн амьдралд нь тодорхойгүй зүйл их байгаа тул нөхцөл байдлынхаа боол бүү бол. Та өөрөө л юу чухал гэдгээ ойлгохгүй бол хэн ч таныг зөв замд хөтлөхгүй. Өөрөө өөртөөгөө ярьж үзээрэй.

Жинлүүр

Та далдуур сээтгэнэхдээ гаргуун юм. Гэхдээ ямар ч гэмгүй айлгүйтэл гунигтай үр дагаварт хүргэж болзошгүй тул болгоомжтой бай. Цаг зав, хүчээ гэр бүл болон ажилдаа зориул.

Хилэнц

Орлого нэмэгдүүлэх саналыг бүү зөвшөөр. Уулын бугыг харж, унасан морио хаях гэж бүү яар. Мөнгөтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд бүү оролц. Та баяжихгүйн дээр удаан хугацаанд хичээнгүйлэн хуримтлуулсан мөнгөө алдана. Үүний оронд зөвхөн ажилдаа анхаар.

Нум

Та маш хурдан сульдаж, ядарч байна. Энэ бол стрессийн нөлөө. Гаднын хүчин зүйлсээс өөрийгөө хамгаалж чадахгүй тул энергийг нь булаадаг аливаа хүчийг сөрж сур. Цэвэр агаарт гарвал нойр сайжирч, ажлын чадвар нэмэгдэнэ.

Матар

Чухал уулзалт, яриа хэлэлцээг хойшлуулсан нь дээр. Таны бодол санаа ажлаас хол байгаа тул төвлөрч чадахгүй. Таны санааг гэрийн ажил зовоож байна. Боломжтой бол ажлаасаа чөлөө авч, гэр бүлтэйгээ аль болох өнгөрүүлэхийг хичээгээрэй.

Хумх

Гэр бүлийн маргаан дэгдээхийг хүсэхгүй л байгаа бол хязгаарыг бүү дав. Хайртай хүн нь танд тэртээ тэргүй боломж олгож байгаа. Тиймээс сэтгэлийн хөдөлгөөнөө дарж, ухаанаа сэрээ.

Загас

Ажлын долоо хоног ид явж байхад та зуны амралтаа төлөвлөнө. Гэхдээ таны зөв. Аль болох эрт захиалбал үнэ хямд. Харин өөрийнхөө төлөвлөгөөний талаар хамт олон болон удирдлагадаа ярихгүй байхыг од эрхэс зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu