Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг өнөөдөр танилцууллаа.
Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Аймаг, орон нутгууд өөрсдөө хариуцан үндэсний спортыг зохион байгуулах зохицуулалт гарсантай холбогдуулан Засгийн газрын 57-р тогтоолын хугацааг хөдөлгөх шаардлагатай болж байна. 2019 онд энэхүү 57-р тогтоол гараад тавдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын хооронд морин уралдааныг хүлээн зөвшөөрсөн. Энэ хугацаан дээр өөрчлөлт оруулна. Үүнийг Засгийн газар тогтоохгүй, аймаг орон нутгууд тогтооно гэх шийдвэр гарч байгаа.
Бид хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудтай уулзсан. Хамгийн эхэнд хүүхдийн эрхийг хамгаалах ёстой. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах ямар нөхцлүүд байгаа талаар санал солилцсон. Хэрэв хаврын морин уралдааныг нээх юм бол хууль бусаар зохион байгуулагддаг нэг болон хоёрдугаар сард уралдаж байгаа уралдаануудыг таслан зогсоох ёстой. Хууль бус уралдаан зохион байгуулсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгоно.
Хаврын морин уралдаан гуравдугаар сарын 1-ээс хойш зохион байгуулагддаг байж болно. Гэхдээ бид хугацаа заахгүй, зөвлөмж л өгнө. Мөн хүүхдийн насыг есөн нас гэж заасныг 12 наснаас дээш байх, хувцас хэрэглэлийн стандартыг сайжруулах гэсэн чиглэлүүд өгч байгаа" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
өвөл хаврын уралдаанд 60 аад хүүхэд нас барж үнээс олон хүүхэд бэртэж гэмтсэн морь уралдах юу нь сайхан байнаа
Зайл.огцор..хүүхдээ хамгаалдаггүй ЗГ огцор
хаана байнаа тэр харицлага чинь хэнд ч тоогүй биздээ худлаа ярихаас цаашгүй биздээ