
Иргэдээс маш олон хүсэлт гарсны дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Цагаан сар болон Улсын баяр наадмын амралтын өдрийн зохицуулалтад өөрчлөлт оруулах талаар санал танилцуулсан.
Манай Улс жилд 9 баяраар 16 өдөр бүх нийтээр амардаг. Цагаан сарын шинийн 1,2,3-ны өдөр хуульд заасан амралтын өдөр байдаг. Тэгвэл битүүний өдрийг мөн бүх нийтийн амралтын өдөр болгох, хэрэв баярын амралтын өдрүүд нь бямба8 ням гарагт таарвал нөхөж амардаг болох зохицуулалтыг танилцууллаа.
Энэ дагуу ямар нэг шийдвэр, тогтоол гараагүй. Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай 2 хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.
Засгийн газраас ид хүйтний үед иргэдийг зайнаас ажиллуулах, хүүхдийн өвлийн амралттай уялдуулах санал оруулахыг чиглэл болголоо.

Сэтгэгдэл ( 1 )
Бидэнд эрүүл мэндийн хувьд сайн бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцын туршид зохих ёсоор нь асарч хамгаалах болно. Бөөрний үнэ нь $780,000 доллар. Бидэнтэй имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nБи бөөрний мэс засал, бөөрний өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн манай эмнэлгийн нефрологич. Бид Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Австри, Герман, Испани зэрэг улсуудад донорын салбартай бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс заслыг хөнгөвчилдөг.\n\nХэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарах сонирхолтой бол имэйлээр бидэнтэй холбоо бар