Манай улс жилд есөн баяраар 16 өдөр АМАРДАГ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 30

 

Иргэдээс маш олон хүсэлт гарсны дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Цагаан сар болон Улсын баяр наадмын амралтын өдрийн зохицуулалтад өөрчлөлт оруулах талаар санал танилцуулсан.

Манай Улс жилд 9 баяраар 16 өдөр бүх нийтээр амардаг.

Цагаан сарын шинийн 1,2,3-ны өдөр хуульд заасан амралтын өдөр байдаг. Тэгвэл битүүний өдрийг мөн бүх нийтийн амралтын өдөр болгох, хэрэв баярын амралтын өдрүүд нь бямба ням гарагт таарвал нөхөж амардаг болох зохицуулалтыг танилцууллаа.

Энэ дагуу ямар нэг шийдвэр, тогтоол гараагүй. Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай 2 хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.

Засгийн газраас ид хүйтний үед иргэдийг зайнаас ажиллуулах, хүүхдийн өвлийн амралттай уялдуулах санал оруулахыг чиглэл болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu