ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан ятгалгад бүү авт

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 31

Хонь

Өглөөнөөс эхлээд чухал гэсэн ажлаа барьж ав. Энэ цагт л та хамгийн хэцүү ажил, үүрэг даалгаврыг амжилттай биелүүлнэ. Эл өдөр бүхэлдээ үр дүнтэй байна. Тиймээс зорьсон зорилгодоо хүрэхийн тулд минут болгоныг ашиглаарай.

Үхэр

Ажлын долоо хоногийн төгсгөл гэхэд та ядарсан байх тул ажлын амжилтыг өнөөдөр танаас хүлээх хэрэггүй. Ямар нэгэн төлөвлөгөө байсан бол хойшлуулж, оронд нь ойр дотнын хүмүүстэйгээ цагийн өнгөрүүл. Та өөрөө ч амарна.

Ихэр

Хамт олонтойгоо тохиролцож чадвал олон ажлыг амжуулна. Одоохондоо хамт олонтойгоо ойлголцож чадахгүй байгаа учир эхлүүлсэн бүхэн нь амжилттай дуусах яагаа ч үгүй байна. Хамт олныгоо сонсоорой.

Мэлхий

Хүнд баасан гараг хүлээж байна. Зарим нөхцөл байдал таны хэмнэлийг алдагдуулж, сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлнө. Зарим мэлхийнхэн үдшийнхээ төлөвлөгөөг өөрчилж, цагийг ганцаар өнгөрүүлэхээс өөр сонголтгүй үлдэнэ.

Арслан

Зарим хүмүүс таныг төөрөгдүүлэхийг завдана. Тэд таныг бусдын нүдэнд тэнэг харагдуулахыг хүсэх тул хэлэх үгээ бодож, ямар нэгэн зүйлд ятгаж буй хүмүүст бүү итгэ. Зөн совингоо дагаарай. Таны урмыг хугалахгүй.

Охин

Энэ өдөр та гайхмаар найрсаг, нийтэч байна. Үдэш гэхэд таны энэ сайхан зан ул мөргүй арилж, эргэн тойронд байгаа хүмүүст бүдүүлэг зан гаргаж, үглэж эхэлнэ. Энэ чинь таны мөн чанар шүү дээ.

Жинлүүр

Гэр бүлд нь хэд хэдэн маргаантай асуудал үүсээд байгаа ч баасан гарагт асуудлыг шийдэх нь сайхан санаа огт биш. Үдшийг тайван өнгөрүүлж, амралтын өмнө бусдын амьдралыг хордуулах шаардлагагүй. Нөхцөл байдал өөрөө шийдэгдэж магадгүй. Тиймээс зүгээр хүлээ.

Хилэнц

Эргэн тойрны хүмүүс бүгд баасан гарагийг чухал өдөр гэж үзэх ба та ч гэсэн хэд хэдэн чухал, хариуцлагатай ажлыг амжуулж дөнгөнө. Бусдыг харж ажлаа алдах хэрэггүй. Хожим нь өөрийгөө магтана.

Нум

Өдөржин анхаарлаа дэмий хоосон зүйлд хандуулж, чухал ажил амжуулж чадахгүй. Гэхдээ өөрийгөө зэмлэх гэж бүү яар. Ийм өдрүүд байдаг. Өдөр бүр дээд амжилт тогтооно гэж юу байх вэ. Тиймээс энэ өдөр өөртөө амралт өг.

Матар

Ажил, баримт бичгээ цэгцлэх нь энэ өдрийн таны хамгийн том ажил. Гэр бүлд нь найрсаг уур амьсгал ноёрхоно. Амьдралын тань энэ л мөч танд удаан хугацааны урам зориг хайрлана.

Хумх

Өөдрөг байх учир ямар ч жижиг таагүй зүйл баяр баясгалан тань булааж чадахгүй. Ажил дээр бүх зүйл тайван, гэр бүлд нь ч ямар ч зөрчил үгүй. Тиймээс энэ мөчийг ашиглан, өдрийг ачаалалгүй өнгөрүүл.

Загас

Ажил олгогчоос гэнэтийн санал авна. Таны цалинтай холбоотой байж магадгүй. Цалинг тань нэмэгдүүлбэл бүү гайхаарай. Хийх ажил нэмэгдэх ч урамшуулалд нь сэтгэл хангалуун байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu