"Хэн юу хэлэв” буланд энэ удаа Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, БШУ-ны сайд П.Наранбаяр, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид нарын байр суурийг хүргэж байна.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх:
-Цахилгааны үнийг аж ахуй нэгж дээр 30 хувиар ахуйн хэрэглэгч дээр хэрэглээнээс нь хамаараад 89 хувь хүртэл нэмсэн. Эрчим хүчний ахуйн хэрэглэгчийн үнийг удаан хугацаагаар нэмээгүй байсан, өртөгт нь хүргэх зорилгоор аж ахуй нэгжүүдээс өндөр үнээр нэмэлт хийсэн. Оргил ачааллын үед эрчим хүчний чадлын дутагдалд орж, хязгаарлалт хийж буй тул өндөр хэрэглээн дээр үнэ нэмэгдэх тариф мөрдөж байгаа. Эрчим хүчний үнийг нэмэх шийдвэрийг яам гаргадаггүй. Эрчим хүчний зохицуулах хороо хараат бусаар шийдвэр гаргадаг хуультай.
БШУ-ны сайд П.Наранбаяр:
-"Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Боловсролын сайд П.Наранбаяр оролцов. Тэрбээр энэ үеэр “Аливаа хязгаарлалт, зохицуулалт олон нийтэд хүрэхдээ тодорхой эрх ашиг нь хөндөгдсөн сонирхлын бүлгүүдийн эсэргүүцэлтэй тулгардаг ч бид өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул эрсдэл учруулж буй электрон тамхины хэрэглээ, түүнд холбогдох асуудлыг судлан, хууль, эрх зүйн орчныг тодорхой болгохоос ухарч болохгүй" гэсэн байр суурь илэрхийлэв.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид:
-52 хүүхэд мориноос унаж нас барсан тоо бий. Хурдан морины уралдааныг дагаж, хүүхдийн эрүүл мэнд, амь насаас гадна хөгжих, боловсрох эрх алдагдаж байна. Өвөл хаврын уралдаан бол түүхэн уламжлал биш. Сүүлийн жилүүдэд л зохион байгуулагдаж ирсэн. Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол энэ салбарт гарсан томоохон ахиц дэвшил байсан. Тиймээс Засгийн газрыг нэгдэн орсон Олон улсын гэрээ хэлэлцээр, конвенц Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна.
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch