“Шинэ үеийнхний ой тойнд их удирдагчийг үнэн дүрээр нь суулгах ёстой”

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2025 оны 02 сарын 04

Миний үеийнхэн их жанжин Д.Сүхбаатарыг хувьсгалын удирдагч хэмээн бахархаж өсөж хүмүүжсэн. Бидний зүрх сэтгэлд, мах цусанд энэ үзэл нэвт шингэсэн гэж болно.

Сэтгүүлч болоод 2000-гаад оны үед жанжин бол хятад хүн, халх хүн биш гэнэ гэх мэт мэдээлэл чих дэлсэх болсон. Үүний мөрөөр Д.Сүхбаатар судлаач, түүхч О.Пүрэв гуайг зорин ярилцлага авахад “Их жанжныг монгол хүн биш, хайсан овгийн хүн гэж хэлүүлэх хүсэлтэй, ингээд хэлээд өгөөч гэж ирдэг, янз бүрийн санаа зорилготой хүн байдаг” хэмээн өгүүлж билээ.

Судлаачдын үзэж буйгаар ийм оролдлогууд жанжныг нас барсны дараахан 1923 оноос 1930 оны хооронд нэг хүчтэй давалгаалсан. Дараа нь 1960-аад оны үед ийм үзэгдэл гарсан.1990 оноос хойш гурав дахь давалгаа нь давалгаалсан. Энэ болгон жанжин Д.Сүхбаатарыг Монголчуудын “Үндэсний ой санамж”-аас арчиж байхгүй болгох гэсэн оролдлогууд аж. Бидний сайн мэдэхээр лав л  2012 оны сонгуулийн өмнө ийм яриа газар авч монголчууд хувьсгалын удирдагчаа хятадын эрлийз болгож сонгуульдсан нь гашуун бөгөөд харамсалтай.

Жанжин Д.Сүхбаатарын цусан төрлийн хүн, ойрын эх сурвалж, жанжны болоод хувьсгалын түүхийг судлаач Б.Банзрагч агсны  хүү олон түмэнд Хонхэрээдийн” хэмээн алдаршсан зохиолч, сэтгүүлч Б.Энхбатын гэрт цагдаа, шүүхийнхэн  халдан орж, ном архивыг шатааж, хулгайлсан тохиолдол гарсныг тэрбээр хэвлэлд ярьж байсан удаа бий. Энэ санамсаргүй зүйл биш байх. Түүнд аавынх нь үлдээсэн түүхэн баримт, архив, хөдөлшгүй эх сурвалжийг авах, устгахыг хэн санаархав гэдэг бас сонин. Д.Сүхбаатар гэдэг хүнийг харь улсуудын зүгээс монголчуудын “Үндэсний ой санамж”-аас арчих гэсэн оролдлого маш олон удаа гарч байсны бодит жишээ юм даа.

Бас нэг сонирхолтой баримт нь Балингийн Цэрэндоржийн балгаар 1960 он хүртэл  манай улс жанжны нас барсны ойг тэмдэглэх шийдвэр гаргаж эхлүүлж байсан хар түүхтэй. Тэгвэл 130 жилийн ойгоор нь түүнийг хамниган хүн гэх ном хүртэл гарсан нь түүхэнд үлдээсан бас нэг хар толбо юм. Монголчууд бид шинэ үеийнхнийхээ ой тойнд их удирдагчаа үнэн дүрээр нь суулгах ёстой юм сан.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.32) 2025 оны 02 сарын 05

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

irgen(59.153.115.89) 2025 оны 02 сарын 04

Их удирдагч гэж ирээд л дэмийрээд байгаа чинь бодит үнэнд нийцэхгүй тархи угаалт байсныг ойлгохгүй мал уу.

0  |  0
Зочин(139.5.216.216) 2025 оны 02 сарын 04

Ба Лин гийн цэрэндорж гэдэг хүнд хөшөө хүртэл босгосон байгаашд. Хужаа нар муулдаг байсан гэсэн. Худлаа байхөө.

0  |  0
Top