ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынхны хүчин зүтгэл үр шимээ өгнө

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 04

Хонь

Шинэ сорилтууддаа тулгарах ч шийдэмгий зангаараа даван туулж чадна. Ажилд нь гэнэтийн өөрчлөлт гарч, урт хугацаандаа ашигтай байна. Зоригтой шийдвэр гаргахад таатай өдөр ч эрсдэлийг үнэлээрэй. Сөрөг, шүүмжлэгчдээс хол бай.

Үхэр

Санхүүгийн асуудалд анхааралтай бай. Таны хөдөлмөрч занг удирдлага нь анзаарна. Шинэ санал, санаачилга гаргахаас бүү эмээ. Үдээс хойш ажил хэрэгч яриа хэлэлцээ хийж, гэрээ байгуулахад тохиромжтой. Хамт олныхоо ятгалгад бүү автаарай.

Ихэр

Гэнэтийн даалгавар авч, шуурхай шийдэх хэрэг гарна. Нийтэч зангийнхаа ачаар хэрэгтэй харилцаа холбоо тогтооно. Удирдлага нь таны санаачилгыг үнэлнэ. Харин өөрийнхөө ажлыг бусдад даатгах дуртай хамтран ажиллагсдаасаа болгоомжил.

Мэлхий

Сэтгэл санааны хувьд тогтворгүй байх тул хүлээцтэй бай. Ажил дээр нь жижиг маргаан дэгдэж болзошгүй. Үл тоогоорой. Зөн совин нь сайн, муу хүнийг ялгахад нь тусална.  Санхүүгийн асуудлыг хойш нь тавихад гэмгүй.

Арслан

Өнөөдөр анхаарлын төвд орж, өөрийнхөө үнэ цэнийг батлах боломж гарна. Удирдах чадвараа харуул, гэхдээ шахалт үзүүлэх хэрэггүй. Эс бөгөөс эсэргүүцэлтэй тулна. Бусдыг татах чадвар нь урагш алхахад нь туслах ч их зан гаргах хэрэггүй.

Охин

Өндөр зохион байгуулалт, анхаарал шаардсан өдөр. Бусдын алдааг засах хэрэг гарна. Таны хөдөлмөрч занг удирдлага нь үнэлнэ. Хэлэлцээ хийхдээ төлөвлөгөөгөө дэлгэрүүлэх шаардлагагүй. Хэлсэн үгэндээ хүрдэггүй хүмүүсээс зайлсхий.

Жинлүүр

Таны дур булаам байдал аливаа маргааныг шийдэж, хэрэгтэй харилцаа холбоо тогтооход хэрэг болно. Ажлын санал авч магадгүй. Таны зөн совин зөв сонголт хийхэд нь тусална.

Хилэнц

Өнөөдөр хичээл зүтгэлээ харуулах боломж гарна. Бага зэргийн саадтай тулгарах ч даван туулна. Хамт олноос ирэх мэдээлэлд болгоомжтой хандаарай. Хүн бүр үнэнийг ярьдаггүй. Сэтгэл хөдлөлөө хянаарай.

Нум

Хил хязгаараа тэлж, мэдлэгээ баяжуулна. Карьертай холбоотой санал авч магадгүй. Таны өөдрөг зан аливаа бэрхшээлийг даван туулахад тусална. Жижиг зүйлд анхаарлаа хандуулахгүй бол алдаа гаргаж болзошгүй.

Матар

Таны хүчин зүтгэл үр шимээ өгч эхэлнэ. Яриа хэлэлцээ хийхдээ арга тактикаа сайтар бодож, боловсруул. Санаачилга гаргахаас бүү ай, ялангуяа чухал төсөл дээр. Санхүүгийн асуудлыг шийдэхэд таатай өдөр.

Хумх

Шинэ санаа, боломжоор дүүрэн өдөр. Таны бүтээлч хандлага хамт олныхоо анхаарлыг татна. Гэнэтийн санал авч, албан тушаал ахих боломж олгоно. Таны санааг байнга шүүмжилдэг ч өөрсдөө санаа гаргадаггүй хүмүүстэй аль болох харьцахгүй байхыг хичээгээрэй.

Загас

Өнөөдөр зөн совин нь зөв чиглэлийг зааж өгнө. Санхүүгийн асуудалд болгоомжлоход гэмгүй. Удирдлагатай сонирхолтой ярилцлага хийснээр карьерын шат ахиж магадгүй. Нэмэлт даалгавар авахаас бүү ай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top