ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн аливаа маргаанаас зайлсхийгээрэй

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 06

Хонь

Ажил дээр нь шуурхай шийдвэрлэх ёстой үүрэг даалгавар гарч ирнэ. Туршлага, логиктоо найд. Удирдлагатайгаа үл ойлголцож магадгүй тул байр сууриа баримтаар батжуул. Санхүүгийн асуудалд болгоомжтой хандаж, эрсдэлтэй алхам хийх хэрэггүй.

Үхэр

Ажилд нь гэнэтийн саад бэрхшээл тулгарч болзошгүй. Удирдлага нь таны хариуцлагатай байдлыг үнэлнэ. Хэт их ачаалахаас зайлсхийж, зарим даалгаврыг бусдад хариуцуул. Яриа хэлэлцээ үр дүнтэй болж, ирээдүйд танд эерэг нөлөө үзүүлнэ.

Ихэр

Ярилцлага дунд өдөр өнгөрөх ч хоосон дэмий ярианаас татгалз. Шуурхай шийдвэрлэх ёстой даалгавар авч магадгүй. Шинэ харилцаа холбоо тогтоовол ирээдүйд хэрэг болно. Үдээс хойш баримт бичиг дээр ажиллахад тохиромжтой.

Мэлхий

Хамт олон нь танаас дэмжлэг, туслалцаа хүснэ. Чухал ярилцлага хийж, шийдвэр гаргана. Санхүүтэй холбоотой асуудал үүсэж болзошгүй. Ажил хэрэгч яриа хэлэлцээний үеэр сэтгэл хөдлөлөө хянаарай.

Арслан

Таны амбиц урагш хөтлөх ч багийн ажиллагаа чухал үүрэгтэй гэдгийг бүү мартаарай. Хамт олны дунд өрсөлдөөнтэй холбоотой хурцадмал уур амьсгал үүсэж магадгүй. Үдэш нь алдаа, оноогоо дэнслээрэй.

Охин

Баримт бичиг, тайлан, дүн шинжилгээн дээр ажиллахад үр бүтээлтэй. Хамт олонд таны дэмжлэг хэрэг болно. Анхаарлаа сарниулахгүй байх нь чухал. Ажлын бүтээмжийг сайжруулах санаа гарна ирнэ. 

Жинлүүр

Чухал зорилтуудаа тодорхойлбол энэ өдөр үр бүтээлтэй өнгөрнө. Нөхцөл байдлыг олон талаас нь харах таны чадвар оновчтой шийдэл олоход нь тусална. Хамтран ажиллах санал ирж магадгүй. Зөвшөөрөхөөсөө өмнө сайтар тунгаан бодоорой.

Хилэнц

Дээд зэргийн төвлөрөлт шаардсан өдөр. Ажил дээр аливаа маргаанд оролцохоос зайлсхий. Ажлын хуваарьт нь гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Хамт олон нь зөвлөгөө хүсэж магадгүй. Хамгийн гол нь бүх мэдээллээ ил болгох хэрэггүй. Санхүүгийн асуудалд болгоомжтой байхыг зөвлөж байна.

Нум

Ажил, мэргэжлийн хувьд шинэ боломжууд нээгдэнэ. Эрсдэл гаргахад бэлэн бай. Аялал, уулзалт, сургалт зэрэг арга хэмжээ таны мэдлэгийг тэлнэ. Өдөр олж авсан туршлага дээрээ үндэслэн дүгнэлт хий. Аливаа зүйлд бодитоор хандаарай.

Матар

Таны карьерт нөлөөлөх стратегийн чухал асуудлыг хэлэлцэх шаардлага гарч магадгүй. Санхүүгийн асуудалд анхаарлаа хандуул. Хувийн харилцаандаа тэвчээр гаргахын хичээгээрэй.

Хумх

Завгүй хэдий ч олон боломжийг нээсэн өдөр. Хамт олон нь таны санаачилгыг тэр даруйд дэмжихгүй тул баримт, үндэслэлээ нөөцлөөрэй. Үдээс хойш шинэ санаа, шийдэл эрэлхийлэхэд тохиромжтой.

Загас

Төлөвлөсөн ажлуудаа амжуулахад сахилга бат чухал. Санхүүгийн асуудлыг шийдэхдээ сайтар бодож тунгаагаарай. Яаран хөдлөх хэрэггүй. Үдэш нь ирээдүйн төлөвлөгөөндөө төвлөрөхийг од эрхэс зөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu