Н.Учрал: Гангийн үйлдвэр байгуулж, Эрдэнэсийн сангийн орлогыг нэмэгдүүлнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 05

 

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Дархан-Уул аймгийн Хонгор суманд Гангийн үйлдвэр барих тогтоолын төсөл батлагдсан. Гангийн үйлдвэр баригдсанаар жилд гадагш алддаг 700-800 сая ам.долларын дотооддоо хадгалан жилд 1 саяас дээш ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэглээг хангах болно. 2028 он гэхэд 1200 ажлын байр шинээр бий болж цаашлаад ган болон ширэм, дотоодын арматурын хэрэглээг хангах үйлдвэрийг барьж байгуулах арга хэмжээний тогтоолыг өнөөдөр Засгийн газар баталлаа. 

Ингэснээр Засгийн газрын мега төслүүд урагшилна. Эдгээр мега төслүүд нь Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулна гэсэн үг. Ингэснээр иргэдийн хуримтлалын дансны хуримтлал аривжна" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top