ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихэрийнхний тарьсан үр арвин ургац өгнө

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 07

Хонь

Нууцлаг тэмдэг, утгаар дүүрэн эртний судар бичиг шиг өдөр. Таны алхам бүр, шийдвэр бүр оньсого тааж байгаа мэт. Өдөржин таныг байнга давтагдах тоо, өнгө эсвэл чимээ дагана. Үүний бүү үл тоож болохгүй. Чухал зүйл нуугдсан хаалгыг нээх түлхүүр юм.

Үхэр

Стандарт бус арга барилаар ажиллахыг шаардана. Ингэснээр мэдэгдэхүйц үр дүнд хүрнэ. Эргэн тойрны хүмүүс таны эрч хүчийг мэдэрнэ.  Ганц бие үхэрийнхэн эртнээс олон сорилтыг даван таныг зорьж байгаа хүнтэй учирна.

Ихэр

Таны хүчин зүтгэл шууд биш ч заавал үр шимээ өгнө. Өөртөө хөрөнгө оруулахаас бүү ай. Өнөөдөр таны тарьсан үр арвин ургац өгнө. Сэтгэл хөдлөл их байх тул аль болох эерэг долгион дээр тохируул. Цэвэр агаарт алхаж, бясалгал хийхэд гэмгүй.

Мэлхий

Өдрийн сүүлээр нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөж, гэнэтийн мэдээ дуулна. Үйл явдлыг хянах гэж хичээх хэрэггүй. Гэнэтийн шийдвэр гаргах шаардлага гарвал зөн совиндоо итгээрэй.

Арслан

Гэртээ ч, хайр сэтгэлийн талбарт ч бүгдийг хянах гэсэн хүслээ хязгаарла. Уран бүтээлийн эрч хүч орно. Танилын хүрээгээ тэлэх боломжийг бүү алдаарай. Шинэ танилууд таныг урам зоригоор цэнэглэнэ.

Охин

Хэрэггүй ачаанаасаа салсан мэт онцгой мэдрэмж төрнө. Сэтгэл санааны хувьд сэргэлт авч, өөртөө итгэлтэй болно. Ажлын байран дээр ч гэсэн тав, тухтай уур амьсгал бүрдэнэ. Гэсэн хэдий ч анхаарал, болгоомж хэзээд илүүдэхгүйг санаарай.

Жинлүүр

Ажил, амьдралаа гайхалтай сайн хослуулна. Ийм боломж тэр бүр гардаггүй тул үнэлээрэй. Ганц бие жинлүүрийнхэн ирээдүй нь шалтгаалах сонголт хийнэ. Таны эргэлзээ өөрийнхөө нөөц, чадварыг илэрхийлэхэд саад хийж байна. Амжилт гаргахыг хүсвэл энэ байдлаасаа салаарай.

Хилэнц

Энэ өдөр алхам ухарч, зорилгоо эргэн харахыг шаардана. Санхүүгийн хувьд тогтвортой байна. Ямар ч аргаа зорилгодоо хүрэх хүсэл төрөх ч болгоомжтой бай. Зарим үед тэвчээр болон уян хатан байдал шийдэмгийн алхмаас ч илүү хүчтэй зэвсэг болдгийг санаарай.

Нум

Байлдан дагуулагчийнх мэт сэтгэл санаа эрч хүч, эрмэлзлээр дүүрэн байна. Ингэхдээ та ялалт, амжилтаа бусадтай хуваалцахыг хүснэ. Ажил төрөл нь урагштай байна. Санхүүгийн хувьд сайхан мэдээ дуулна.

Матар

Хамтран олонтойгоо үл ойлголцож магадгүй тул өдөөн хатгалгад автах хэрэггүй. Карьераа өсгөж, цалингаа нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол шилдэг чадваруудаа харуул. Хувийн амьдралаа тод өнгөөр буд. Эерэг бодол нь эрч хүч, урам зориг өгнө.

Хумх

Ажлын талбарт бага зэргийн саад бэрхшээлтэй нүүр тулна. Нөхцөл байдлыг засах гэж оролдох гэж бүү хичээ. Үр дүн өгөхгүй. Үүний оронд тэвчээртэй хүлээ. Зарим үед тэвчээр амжилтын түлхүүр болдог.

Загас

Энэ өдөр хуучин гомдлоо гээж, хайртай хүнтэйгээ ойлголцох боломж олдоно. Цаг хугацааг хэрүүл, маргаанд зориулахад хэтэрхий хайран. Ажил төрлийн харилцаа холбоогоо тэлж, ашигтай хамтын ажиллагааны эхлэлийг тавиарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu