“Хэрүүлч байвал дарга болдог” гэх хэлц үг Монголын улс төрд бий болжээ. Магадгүй Хотын дарга Х.Нямбаатар гэх нөхөр “заргач”-аараа танигдаж, хэрүүл хийсний хүчинд нь Хотын ажил урагшилж байгаагаас ийм ойлголт бий болчихов уу, яав. Ямартай ч мань эр муудахтай нь муудаж, хэлэлцэхтэй нь хэлэлцэж байж АПУ, Номин зэрэг том компаниудын дундуур зам нээлгэж, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийг төв замтай шууд холбогддог болгосон.
Мөн “Эрэл” компанийн урд газрыг чөлөөлүүлж, замын түгжрэлийг бууруулсан. Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон газруудыг ч хэрүүл, тэмцэл хийж байж нийслэлийн өмчид буцаан авсан. Х.Нямбаатар хэл үгтэй, хэрүүлч байгаагүй бол энэ том ажлууд хэзээ ч бүтэхгүй байсан л даа. Өмнөх үе үеийн хотын дарга нар ч тэрийг шийдүүлж бараагүй, тэр бүү хэл хотынхоо өнгөтэй өөдтэй газруудыг мөнгөтэй, эрх мэдэлтэй том компаниудад залгиулчихсан байсан юм чинь.
Тэгвэл сүүлийн үеийн томилгоонууд мөн л хэл үгтэй, хэрүүлчдүү нөхдүүдийг дарга, төлөөлөгч болгон дэвшүүлээд байгаа гэнэ. Тухайлбал, Нийслэлийн ХҮН-ын дарга Э.Золзаяаг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежерээр томилоод байгаа. Сошиал орчинд энэхүү томилгооны үндэслэлийг “Хотын даргыг байнга шүүмжилдэг учраас” хэмээн хошигносон хүн цөөнгүй. Гэхдээ нөгөө талаас нь харвал тэрбээр шүүмжлээд байгаа ажлынхаа дунд нь ороод үзвэл, түүнээс ч өөр бүтээмжтэй санал санаачилгыг гаргаж бас болох. Тэгээд ч шүүмжилсэн болгон дайсан биш, илүү сэтгээд илүүг хийж чадахаар бол чадварыг нь ашиглах зөв байлгүй яав гэж.
Олон нийтийг гайхашруулсан бас нэг томилгоо бол УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон явдал.
2024 оны сонгуулийн өмнөхөн баривчлагдаж хоригдож, намайг нэр дэвшүүлэхгүй гэж ингэлээ хэмээн лайв хийн “бархирч” явсан ч тэрбээр суллагдаж, Хойд бүсийн Хөвсгөл, Булганд нэр дэвшсэн ч сонгуулийн дүн гарахад хамрынхаа урдуур таслуулсан юм. Түүнээс хойш олны нүднээс далд, чимээгүй байх болсон ч гэнэт Бүрэн Эрхэт төлөөлөгч болж гарч ирэв. Түүний хувьд анхнаасаа л “улс төрийн улаан хэрүүлч”, “Бархирдаг Батзандан” гэх хочтой явж ирсэн. Төв талбайд байнга жагсаал цуглаан хийн төмөр торх нүдэж, Төрийн ордон руу өндөг, улаан лооль шидэж улс төр хийсээр олонд танигдсан. Сайн тал нь гэвэл, ашигт малтмалын орд газар, байгалийн баялгаа хамгаалах, ард түмэнд өгөөжтэй байлгахын төлөө тэмцдэг байсан.
Тэгэхээр тэмцдэг, жагсдаг байсан тэр чиглэлээрээ ажиллах Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон нь харин ч нүдээ олсон шийдвэр, оносон томилгоо мэт. Ер нь тэгээд хувийнхаа эрх ашгийн төлөө бус нийтийн төлөө, улс орон, ард түмнийхээ төлөө хэрэлддэг чадвараа тултал гаргаж, хөгжүүлж явбал хэн хэнд нь хэрэгтэй ч юм уу даа.
Ч.Зотол
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 15 )
АТГ-н даргаар тавих байсан юм. Арай жул жижиг албан тушаалд томиллоо. Гэхдээ Батзандан чадна аа. Ард талд нь Манан Дэглэмийн Эсрэг Монгол Түмний Нэгдэл хөдөлгөөний 20000 хүн дэмжиж хамт тэмцэж байдаг юм даа. Тэр чадна аа.
МОНГОЛЧУУДЫН БАЯГИЙГ ХУЙВАЛДАЖ, ХУЛГАЙЛЖ, ЛУЙВАРДАЖ АВСАН МАНАН МАФИЙНХАН, ТЭДНИЙ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИД БАТЗАНДАНГААС ҮНХЭЛЦГЭЭ ХАГАРТЛАА АЙДАГ ЮМ ШДЭЭ. ТЭГЭЭД Л ТҮҮНИЙГ ХАРЛУУЛАХ БҮХИЙ Л КАМПААНТ АЖЛЫГ ЗОХИОН ЯВУУЛДАГ. УЧИР НЬ БАТЗАНДАН БОЛ ТУУШТАЙ, ШУДАРГА, ЭРЭМГИЙ ШАЛГАРСАН ТЭМЦЭГЧ МӨН БОЛОЙ!!
Новшийн хужаа өвөөтэй халх нэртэй сүгнүүдийн ганц хийж чаддаг юм нь худлаа хуцах
Новшийн хужаа өвөөтэй халх нэртэй сүгнүүдийн ганц хийж чаддаг юм нь худлаа хуцах
Новшийн хужаа өвөөтэй халх нэртэй сүгнүүдийн ганц хийж чаддаг юм нь худлаа хуцах
Хэрүүлч гэсэн боловсрол болжээ
Ах дүүсээрээ нэг нэг Нам бараадсан төрөөс хумсалж амьдардаг худлаа попорсон нэг хулгайч
Зөв томилгоо, өдрийн сонинд хэрэггүй ч засгийн газарт хэрэгтэй
Зөв томилгоо, өдрийн сонинд хэрэггүй ч засгийн газарт хэрэгтэй
DYRN ODOON80955877
ГАНЦ ЗӨВ ХҮНЭЭ ОЛЖ АМАРГҮЙ ҮҮРГИЙГ ХАРИУЦУУЛЖЭЭ. БАТЗАНДАН Л ҮҮНИЙГ ХИЙЖ ЧАДНА, ОЮУН-ЭРДЭНЭ МУНДАГ БАЙНА ШҮҮ
BOOBN XXOOD TAWIYYLI80855877
ANUSDI80955877
Эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй эргүү гарууд энэ засагт хэрэгтэй.\n
Галзуугийн хурц өвчтэй хүн ЗГ-т маш хэрэгтэй