ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн их ажиллаж, бага мөрөөд

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 11

Хонь

Таны эргэн тойрон тийм ч таатай бус уур амьсгал бүрэлдэж байна. Зарим хүмүүс таныг бүтэлгүйтэхийг хүсэж байгаа тул хэд хоног нуувчинд бүгж, анхаарлын төвд орохгүй байхыг хичээгээрэй. Сөрөг аура арилахыг хүлээгээрэй. Тэр хооронд ахуйн асуудлаа цэгцлээрэй.

Үхэр

Гэрийн ажил таны бүх эрч хүчийг шавхана. Гэр бүлд нь эмх замбараагүй байдал ноёрхож байгаа учир бүгдийг цэгцэлж, ярилцахад нэг бус өдөр шаардагдана. Энэ бүгд асуудлыг шийдэж чадах ч хажуугаар нь алба, ажлын үүрэг, хариуцлагаа умартаж болохгүй.

Ихэр

Ачаалал, сэтгэл зовнилоос үүдэн ажлын чадвар нь тэгийг заана. Мягмар гарагт өөртөө залхуурах боломж олго. Ажлын хэмнэлээ сааруулахгүй бол баасан гараг гэхэд ямар ч цэнэггүй болно.

Мэлхий

Од эрхэс ихийг хүлээх хэрэггүйг сануулж байна. Ихийг авмаар байгаа бол төдий чинээний хүчин чармайлт гарга. Таны оролцоогүй юу ч бүтэхгүй. Хэрэв бусдад ийм дүрэм үйлчилдэг бол харин таны хувьд үгүй. Тиймээс их ажиллаж, бага мөрөөд.

Арслан

Сөрөг сэтгэл хөдлөлд автах тул бага зэргийн зөрчил, маргаан салахгүй. Үүнээс болж их хэмжээний мөнгөө алдах эрсдэл бий. Хэн ч танд туслахгүй учир өөрөө өөрийгөө тайвшруулахыг хичээ. Сэтгэл хөдлөлдөө автсан үедээ банкны картаа хол байлгаарай.

Охин

Ажил дээр нь бүх зүйл гайхалтай бүтэж, таны санал санаачилга бүрэн дэмжигдэж, үйлдэл болгоныг нь өндрөөр үнэлнэ. Гэрийн ажилд нь жинхэнэ амжилт хүлээж байна. Урьдын хямрал шийдэгдэж, гэрт нь найрсаг, тайван байдал эргэн ирнэ.

Жинлүүр

Ажил болон ахуйн өдөр тутмын жижиг ажлуудыг амжуулна. Дэлхийн хэмжээний төсөл барьж авч, чухал ярилцлага өрнүүлэх хэрэггүй. Чухал болон томоохон ажлуудаа өөр өдөрт хойшлуул. Мягмар гарагт ердийн үйл ажиллагаагаар хязгаарлагдахад л хангалттай.

Хилэнц

Ачааллаа зөв хуваарилбал үдэш нь ядрах бус харин ч эрч хүчээр дүүрэн байна. Хамгийн хүнд, хэцүү ажлаа өглөөгүүр амжуул. Та ийм ажлыг голдуу үдээс хойш, эсвэл дараагийн өдөр хүртэл хойшлуулдаг зуршилтай. Тиймээс зориг гаргаж, шууд хийвэл өөрийнхөө дутууг ялан дийлнэ.

Нум

Сэтгэл санаа нэг бус удаа өөрчлөгдөнө. Өглөө нь өөдрөг, эерэг байх ба бүх ажил нь урамтай бүтнэ. Гэвч удалгүй сэтгэл санаа өөрчлөгдөж, сөрөг хандлага дор хэдэн цагийг өнгөрүүлнэ. Үдэш гэхэд дэлхий ертөнц дахин гэрэлтэнэ.

Матар

Маргаантай нөхцөл байдлаар дүүрэн өдөр. Аливаа шүүмжлэлийг хурцаар тусгаж авна. Хүмүүс танд заах эсвэл танаас илүү гэдгээ харуулахыг хүсээгүй. Тиймээс тэдний үгийг зүгээр л сонс.

Хумх

Шийдэмгийн алхам хийвэл энэ өдөр гайхалтай өнгөрнө. Ажил дээр нь тайван байх тул зангаа харуулах шаардлага гарахгүй. Харин хувийн харилцаанд нь ноёрхоод байгаа чимээгүй байдлыг сарниулж, хайртай хүнтэйгээ сэтгэл хөдлөлөө хуваалцах цаг нь болсон. Гэхдээ зөвхөн эерэг сэтгэл хөдлөл.

Загас

Хурц хөдөлгөөн хийх хориотой. Анхаарлын төвд оролгүй, даруухан байхгүй бол бөөн асуудал тарьж магадгүй. Бусдын оролцоо шаардсан ажлыг барьж ав. Ихэнх хугацааг ганцаар байж, хамт олны дунд өрнөсөн ярианд оролцох хэрэггүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top