ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхны гаднах төрхийг биширнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 13

Хонь

Амаргүй өдөр хүлээж байна. Учир нь таны ойрын хүрээллийн хүн таныг төөрөгдөлд оруулахыг хүсэж байгаа тул хэний ч зөвлөгөөг сонсох хэрэггүй. Зөвхөн өөрийнхөө зөн совинд итгэ. Харин гэр бүлийнхээ зөвлөгөөг аваарай. Тэд танд муу зүйл хийхгүй.

Үхэр

Бусадтай харилцах харилцаанд хүндрэл гарна. Та эсвэл бусдыг сонсохыг хүсэхгүй байна эсвэл тэдний үгэнд хэт их ач холбогдол өгч байна. Алтан дунджийг олсон цагт бүх зүйл хэвийн болно.

Ихэр

Танд том төлөвлөгөө байгаа ч ихэнх нь хэрэгжихгүй. Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй. Төлөвлөгөөгөө өөрчлөхөөс бүү эмээ. Өөрчлөлтүүд танд ашигтай байна. Нөхцөл байдал санаснаас сайнаар эргэнэ.

Мэлхий

Ажил төрлийн холбоотой асуудлыг шийдэхэд сайн. Зөвхөн ажлын зорилготой холбоотой асуудлыг шийдэхэд бүх эрч хүчээ чиглүүлж, боломжийг бүү алд. Удирдлагатай ярилцаж, хувийн амжилтаас гадна хамт олны дэвшилд хүрэхийг зорьж байгаагаа тайлбарлаарай.

Арслан

Огцом зан нь чухал ажил дээрээ төвлөрөхөд саад болно. Таны анхаарал төвлөрч, үйл явдлыг хянаж чадахгүй. Харин гэртээ чухал ажлуудаа шийдэхэд асуудалгүй. Хайртай хүмүүст нь таны тусламж хэрэгтэй байна.

Охин

Ажлаа цэгцэл. Хүсэл эрмэлзэл дүүрэн байх тул долоо хоногт төлөвлөснөө өнөөдөр амжуулж чадна. Харин санхүүтэй холбоотой асуудлыг дараа долоо хоног хүртэл хойшлуул. Их хэмжээний зардал гаргахдаа бэлэн эсэхээ дахин бодоорой.

Жинлүүр

Ажил төрөл нь тийм ч бүтэмжтэй байхгүй. Хоосон мэдрэмж төрж, уур нь хүрнэ. Ажил дээрээ амжилт гаргана гэж хүлээлтгүй тул өдөр тутмын ажилдаа л анхаар. Аливаа бүтэлгүйтэл таны урмыг хугална.

Хилэнц

Өнөөдөр асар олон ажил амжуулах хэрэгтэй. Бүтээлч, стандарт бус хандлага гаргаж, уул овоо шиг ажлаа амжуулаарай. Харин гэрт нь заавал өнөөдөр шийдвэрлэх шаардлагатай ажил мөн хүлээж байгаа шүү.

Нум

Танд эртнээс гомдсон хүнтэй эвлэрэх магадлал өндөр байна. Хуучныг сэргээх хэрэггүй, тэр хүн ч гомдлоо мартсан. Харилцаагаа сэргээхийг хичээгээрэй. Зөвхөн эерэг мэдрэмж төрүүлж, сэтгэл хангалуун үлдэнэ.

Матар

Хамт олны дунд юу болж байгаа талаарх бодлоо хуваалцахыг хүснэ. Үг хэлэхээсээ өмнө үг бүрээ бодоорой. Нөхцөл байдлыг буруугаар дүгнэж байж магадгүй тул танд ч хамт олонд ч буруу ойлголт төрж болзошгүй.

Хумх

Сайхан өдөр. Таны санал, санаачилгыг алга ташин хүлээн авч, таны хошигнолыг чангаар инээнэ ойлгож, гаднах төрхийг нь биширнэ. Харин энэ өдөр ажиллах ёстой гэдгээ бүү мартаарай.

Загас

Амаргүй өдрийг туулна. Гэхдээ хүндрэл бэрхшээл түр зуурынх гэдгийг бүү мартаарай. Бүтэлгүйтлээс нь болж дэлхий сүйрчихгүй. Маргааш өглөө нар манддагаараа мандана. Тиймээс сэтгэлээр уналгүй, бүх зүйл сайхан болно гэдэгт итгээрэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu