ЗАСАГ | "Гашуунсухайт-Ганцмод" боомтын ажил эхлэхэд бүх боомтуудыг холбох ажлыг давхар шийднэ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 12

 

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Энэ тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Гашуунсухайт-Ганцмод" боомтын төмөр замын талаарх хэлэлцээр хоёр улсын ерөнхий сайдын уулзалтаар эцэслэгдэж байгаа. Гарын үсэг зурах процессийн дараа засгийн газар хоорондын хэлэлцээр УИХ-аар соёрхон батлагдана. Үүний дараа компани хоорондын гэрээний асуудлууд яригдана. 

Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал, төмөр замын бүтээн байгуулалт гэсэн асуудлууд байгаа. Энэ асуудлууд нь гарын үсэг зурагдсан тохиолдолд зэрэг хэрэгжиж эхэлнэ" гэлээ. 

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Хятадын талтай гэрээ зурахдаа "Гашуунсухайт-Ганцмод" боомтын барилгын ажил эхлэхэд бүх боомтуудыг холбох ажлыг давхар шийднэ. Гэрээнд гарын үсэг зурагдсны дараа тус тусын яамдууд өөрт хамаарах гэрээнүүдээ хийнэ. Тухайлбал Зам тээврийн яамны хувьд хил дамнасан төмөр замын байгууламжийг хийх компанийг харилцан тохиролцож сонгоно. Төмөр замын бүтээн байгуулалт нь нэг бүтээн байгуулалт учраас нэг талын компани хариуцан хийх нь илүү ач холбогдолтой гэж үзсэн. Гэсэн ч бид тендер зарлаж, нарийвчилсан гэрээгээр зохицуулах болно. 

Мөн Багахангай өртөөнөөс Хөшигтийн хөндийн өртөө хүртэл салаа зам тавих асуудлыг шийдсэнээр Улаанбаатарт орж ирж буй чингэлэг тээврийн асуудал болон бусад галт тэргээр орж ирдэг ачаа тээврийг холбох тээвэр зууч, терминалуудыг хотоос гаргах юм. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top