Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд энэ сарын 14-ний өдөр Харбин хотноо гарын үсэг зурсан юм. Энэ үеэр БНХАУ руу эрчим хүч экспортлох томоохон тохиролцоонд хүрчээ. “Өглөөний зочин” буланд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааныг урьж ярилцлаа.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахдаа Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Эдийн засгийн ач холбогдол, үр өгөөжийг та хэрхэн дүгнэж байна?
-Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээний төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байгаа юм. Энэ агуулгаараа түүхэн үйл явдал боллоо. Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас дунджаар 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ.
Тодруулбал, Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлогыг олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн “Хуримтлалын сан”-гийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татвар болон нийгмийн даатгалын багц реформыг хэрэгжүүлэх эдийн засгийн суурь нөхцөл бүрдэж эхэлнэ.
Энэ гэрээ зурагдсанаар Монгол Улс цэвэр эрчим хүч экспортлох томоохон Мега төслийн судалгааны ажлыг эхлүүлэхээр боллоо. Энэ бол Монгол Улсын хувьд хоёр дахь том төсөл буюу томоохон боломж гарах үндсэн чиглэл дээр хоёр тал тохирсон гэж ойлгож болно. Манай улс нар, салхины өргөн нөөцтэй, гэхдээ дотооддоо энэ асуудлыг хэрэглэхэд эдийн засгийн хувьд ашиггүй байсан бол өнөөдөр БНХАУ руу эрчим хүч экспортлох томоохон тохиролцоонд хүрлээ.
-Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хооронд Харбин хотноо хэлэлцээрт гарын үсэг зурснаар Монголын талаас хүлээгдэж буй ямар асуудал байгаа вэ?
-Харбин хотноо байгуулсан гэрээнд Зам тээврийн сайд, мөн манай Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, салбарын яамыг төлөөлж миний бие гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр батлагдлаа. Энэ хэлэлцээр нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу УИХ-аар соёрхон батлагдсанаар УИХ, Засгийн газраас гаргах шийдвэрүүд дуусаж байгаа юм. Үүнээс цааш бол компани хоорондын гэрээ рүү орно. Энэ асуудлыг яаралтай хурдан хугацаанд шийдэхээр зорьсон нь энэ хавар бүтээн байгуулалтын ажил руугаа орох зорилго тавиад байгаа юм. Дээр нь 2024 оны гүйцэтгэлээр нүүрсний экспорт 83 сая тонн байгаа. Үүнийг бид авто болон өнөөгийн хүчин чадлаараа нэгж тонноор нэмэгдүүлэх боломжгүй. Иймд үүнд төмөр замын тээврийг оруулж ирж, түрүүн хэлсэнчлэн 2030 оноос хойш 160 сая тоннын экспорт хийхээр зорьж байгаа. Энэ зорилгодоо хүрэхийн тулд хилийн боомтуудыг маш яаралтай төмөр замаар холбох эхний бөгөөд маш чухал алхам боллоо. Дээр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслөөс дөрөв дэх мега төсөл ийнхүү гарын үсэг зурагдаж, хэрэгжиж эхлэх шатандаа орсныг хэлэх нь зүйтэй.
-Гэрээний ач холбогдлыг дүгнэж хэлээч гэвэл та юуг нь онцлох вэ. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд юуг анхаарах вэ?
-Гэрээ байгуулснаар Монгол Улс эдийн засгаа тэлэх, ДНБ-ээ хоёр дахин өсгөх, нэг хүнд ногдох ДНБ-нээ 10 мянган ам.доллар давуулах томоохон хүсэл мөрөөдлийн бодитой гаргалгаа болох арга хэмжээ Харбин хотноо болсныг энэ ташрамд хэлье.
Өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгой компани өөрийн уурхай дээрээс 30 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ажиллаж байгаа. Үүнийг бид зайлшгүй нэмэгдүүлж байж түрүүний ярьсан 160 тонныг гаргах боломж бүрдэнэ. Тэгэхээр хоёр улсын Засгийн газар, төрийн өмчийн компани хооронд гурвалсан гэрээнүүд явна. Энэ бол төмөр замын хил холболтын асуудал, дээр нь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ гэсэн "Гурвыг цогцоор нь" буюу хамтдаа зурах гурван гэрээ бий.
-Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар юу хийх бол?
-Таны асуусан уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудалд хоёр орд газар дээр шинээр ам буюу олборлолт нээж бэлтгээд 2029 оноос хойш тэндээсээ олборлолт хийнэ. Ингэхгүй бол өнөөдрийн ашиглаж буй уурхайн амны хүчин чадал дээд цэгтээ тулсан байгаа. Нэг үгээр хэлбэл, нүүрс худалдах, худалдан авах гэрээ, төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван асуудал зэрэг явагдана. Хоёр улсын Засгийн газрын хооронд хэлэлцээр байгуулагдаж, гарын үсэг зурж баталгаажсаны дараа УИХ-аар уг хэлэлцээрийг соёрхон батлах дэгтэй. Тэгэхээр хаврын чуулганаар уг гэрээг соёрхон батална гэсэн үг юм.
-Шинээр ам нээж ашиглах ямар орд байгаа юм бэ. Тэр нь бэлэн юм уу?
-Одоо Тавантолгойн Онч хараат, Бор толгой гэсэн өмнө нь судалж, урьдчилан нөөцийг нь тогтоосон хоёр ордоо шинээр ам нээж ашиглана гэж ойлгож болно.
-Гэрээ зурчихлаа. Гэхдээ ямар үнээр нүүрсээ өгөх нь вэ гэдэг асуудал анхаарлал татаж байна. Чалкогийн тавьсан санал буюу тухайн үнийг жишиг үнэ болгох уу гэсэн болгоомжлол байна. Нөгөөтэйгүүр, тухайн ордыг урд хөршид зүгээр тавиад өгчихлөө, ийм гэрээ хийчихлээ гэсэн хардлага байна. Өөр нэг асуудал нь Монголын тал мөнгөө байршуулснаар давуу тал үүснэ гэсэн хүлээлт байгаа. Түүндээ хүрч чадсан уу. Хэрэв Хятадын тал мөнгө байршуулбал, Тавантолгойн цахилгаан станц юм уу, Туул хурдын зам гэх мэт бусад төсөлд ашиглах боломж хэр байна вэ?
-Засгийн газар хоорондын хэлэлцээрээр энэ асуудлыг шийдэх шийдвэр гарсан. Энэ чиглэлд ажиллах явцад бид УИХ-ын тогтоолоор, өөрөөр хэлбэл Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэлээ 12 зүйлээр баталж, УИХ-ын тогтоол гарсан. Энэ тогтоолын хүрээнд энэхүү хэлэлцээрийг бид хийсэн. Хэлэлцээр бол зөвхөн Засгийн газар хоорондын хэлэлцээр биш юм. Түүнийг дагаад тодорхой гэрээнд оруулах заалтуудыг хоёр улсын Засгийн газрын байгуулсан ажлын хэсгийн протоколыг тохирч оруулж өгсөн. Протоколыг үргэлжлүүлэн гарын үсэг зураад явж байгаа. Үүний дараагаар мөн компани хоорондын гэрээ рүү орно.
-Нүүрс борлуулах үнийн тухайд та юу хэлэх бол?
-Үнийн тухайд бид УИХ-ын баталж өгсөн үндсэн чигийг баримталж байна. Энэхүү үндсэн чиг дотор БНХАУ-ын компаниудтай нүүрсийг урт хугацаанд борлуулж байгаа үнийн зарчмыг баримтална гэж заасан. Тэр заалтын дагуу гэрээ, хэлцэл хийгдээд явна. Гэхдээ одоо Засгийн газрын хэлэлцээр, протоколын араас орж ирж байгаа хэлэлцээрүүд бий. УИХ-ын чуулганаар энэ хэлэлцээрийг соёрхон баталсны дараа компаниуд хоорондоо үнэ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын бүтээн байгуулалтыг хэзээ эхлэх вэ гэсэн асуудлууд дээр сууж ажиллана. Төмөр замын бүтээн байгуулалт тал дээр ЗТЯ, Б.Дэлгэрсайхан сайдаас асуух нь зүйтэй.
-Ер нь энэ хэлэлцээр байгуулагдсанаар монголчуудын амьдралд хэрхэн нөлөөлөх бол?
-Энэ асуудал дээр шууд болон дам олон чухал нөлөөтэйг хэлэх байна. Тухайлбал, өнөөдрийн энэ Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр зам нээгдсэнээр Хятадын талын төмөр зам гэхэд л 50 сая тонн нүүрсийг нэмж тээвэрлэх боломжтой.
-Оюутолгойтой харьцуулах юм бол түүнээс илүү сайн сайхныг Монголд авчирсан давуу тал юу байна. Нүүрсийг хэн борлуулж, хэн олборлох вэ, энэ эрхүүдийн талаар мэднээлэл өгнө үү?
-Манай талын төмөр зам 30 сая тонныг нэмж тээвэрлэх боломжтой төмөр замууд нээгдэж байгаа. Энэ хэлцэл урагшилж, Ерөнхий сайд ч тодорхой байр сууриа илэрхийлсэн. Хятадын тал ч гэсэн аль болох хурдан үйл ажиллагаагаа эхлүүлье. Үүний дараачаас дараагийн боомтын асуудал шууд яригдаад явна гэдгийг хэлсэн. Тэгэхээр бид энэ чиглэлээр үйл ажиллагаагаа шахаж ажиллах ёстой.
-Гашуунсухайт-Ганцмодны хил холболтыг хийх хүртэл арав гаруй жил гацлаа. Одоо ч асуудал амаргүй байгаа. Цаашдын ирээдүйг хэрхэн харж байна?
-Энэ хүртэл урт цаг хугацаа өнгөрлөө. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн дэмжлэгийг авч, дипломат шугамаар энэ асуудлыг шийдлээ. Ард түмэндээ хэлэхэд, энэ он удаан жил гацсан гэрээ ингээд гацаад байгаад байвал бидэнд улам ашиггүй болно. Өөрөөр хэлбэл, нэг гараараа бид улсынхаа эдийн засгийг хөгжүүлмээр байна. Улсаа хөгжүүлье, үр хүүхэд минь сайн сургуульд сурч, сайн эмнэлэгт үйлчлүүлдэг болмоор байна гэж яриад, нөгөө талаараа иймэрхүү гэрээ хэлэлцээрийг эсэргүүцдэг байх нь логикийн хувьд буруу юм. Тиймээс бид улс орноо төлөөлж УИХ-д сонгогдсон гишүүд, улмаар Засгийн газар байгуулж үүрэг хүлээсэн учраас аль болох сайн гэрээ байгуулах, аль болох Монгол Улсдаа ашигтай байхын төлөө гэрээ, хэлцлүүдийг хийж байгаа гэдгийг энэ ташрамд хэлье. Тун удахгүй эдийн засгийн үр өгөөж нь тодорхой болно гэдгийг онцлон хэлье.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 18 )
энэ Туваан гэдэг хүн эрүүлүү ?!!! Аль эсвэл юу ч мэддэггүй худлаа бүлтрээд явдаг хүнүү. УИХ -д ямар амьтад цуглаад байнаа. Энэ нэг юм болохдог шүү...
Дотооддоо цахилгаанаар дутагдалтай байж БНХАУ руу эрчим хүч экспортлох томоохон тохиролцоонд хүрлээ Гэдэг үлгэрийн далай.\nЛав л энэ Тувааны нас хүрэхгүй.
Yu hutsaad bgn beee.
Yu hutsaad bgn beee.
Өөрсдөө тогоо хязгаарлаж бж юу хуцаад бгаан
Өөрсдөө тогоо хязгаарлаж бж юу хуцаад бгаан
Тогны үнээ буулгаачэээ
Өөрсдөө тоггүй, Хятад Оху-с зээлээр аваад сууж байж л гадагш нь экспортлох юм яриад байдаг. Учир нь ч олдохгүй юм даа. Онигоо шиг л юм. Үлгэр ч юмуу. За за, амны бэлгээс ашдын бэлгэ, болтугай болтугай! Уг нь олигтойхон байсансан бол ч бид ёстой янз бүрээр нь экспортлоод сууж байх үндсэн нөхцөл бол заяамлаараа бий юм шүү.
Гахай Туваанаас юу горьдох вэ дэн
ANUSDI80955877AXN BOOWN XXNO80955877
ANUSDI80955877AXN BOOWN XXNO80955877
ANUSDI80955877AXN BOOWN XXNO80955877
ANUSDI80955877AXN BOOWN XXNO80955877
ANUSDI80955877AXN BOOWN XXNO80955877
юу солиороод байгаа юм бэ, дотоодоо чхангаж чадахгүй байж юун экспортлох, наад үлгэрээ болиод төрөөс хөтлөлцөөд зайлцгаа
ОЛИГТОЙ НЭЭЛТТЭЙ ӨРГӨН МЭДЭЭЛЭЛТЭЙ ХИЙХГҮЙ БОЛ БҮҮР НҮҮРС УХАХАА БОЛЬ!!!!! ОНОГДОЖ БАЙГАА МӨНГӨ НЬ Ч ТЭР ХӨГИЙН МӨНГӨ ӨГЧ БАЙХААР ИРЭЭДҮЙ БОЛСОН ХОЙЧ ҮЕДЭЭ УХАЖ БАЙГАЛЬ СҮЙТГЭСНЭЭС ЗҮГЭЭР ҮЛДЭЭЖ ӨГЕЭ !!! УУЛ НЬ МАШ ХЭРЭГТЭЙ АЖИЛ САНЖ. НААД ХЯТАДУУД ЧИНЬ МАШ НАЙМААЧИН АРД ТҮМЭНШД НААД ДЭД БҮТЦЭД БИД ЕРДӨӨ МӨНГӨ ГАРГАЖ БОЛОХГҮЙ ӨӨРСДИЙН МӨНГӨӨР НЬ ХУРДАН ХИЙЛГЭЭД ЯВАХ ХЭРЭГТЭЙ НЭГ Л ӨДӨР БИД НҮҮРС АВАХГҮЙ ГЭНЭ!!!! ӨДИЙ ХҮРТЭЛ ЗӨНДӨӨ МӨНГӨ ХЭРҮҮЛТЭЙ ЗАРЦУУЛСАН НЭМЖ БОЛОХГҮЙ ХЯТАДУУДААР ГАРГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ХЯТАДУУДАД ХЭЛВЭЛ ТЭД Ч ГЭСЭН ОЙЛГОНОШД. ЭНЭ ХОЛБОХ БАЙГУУЛАМЖЫГ ЗӨВХӨН ХЯТАДУУД Л АШИГЛА
Amarbayasgalangiin bor teegiin geree yagaad yarixgui baina. Xuviin xevshil ruu daramtalj dairax xereggui. Tetgevert garsan xeden xurandaa ajillaa biz. Yumiig duviilgen bodox setgetsiin yum ta nart baina shuu.
дотоодоо эрчим хүчээр хангаж чадахгүй байж юун экспорт вэ худлаа бүлт үнээ нугалж нэмчихээд шаана биз