Алдарт зохиолч Александр Дюмагийн 1848 онд бичсэн “Камелийн цэцэгт хатагтай” зохиолоор Италийн агуу хөгжмийн зохиолч Жузеппе Верди “Травиата” хэмээх гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурийг бичжээ. Травиата гэдгийг итали хэлнээс орчуулбал унасан, замаа алдсан эмэгтэй гэсэн утгатай аж. Энэхүү “Травиата” дуурийг анх 1853 оны гуравдугаар сарын 6-нд Венецийн “Ла Фениче” театрт тавьжээ. Харин манай улсад 2017 онд "Травиата" дуурийг Монголд тоглогдсоны 40 жилийн ойг тэмдэглэж байв. Тус ойг тохиолдуулан ДБЭТ-ын хамт олон хүндэтгэлийн тоглолт толилуулж байсан юм. Гол дүр Виолеттад Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга тоглож байсан санагдана. Өдгөө ч ДБЭТ-ын тайзнаа “Травиата” тоглогдсоор байна. Энэ сарын 22-ны бямба гарагт тоглох “Травиата”-ийн Виолетта Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга байх бол 23-ны ням гарагт цоо шинэ Виолеттагийн дүрийг ДБЭТ-ын хамт олон үзэгч олноо толилуулах гэж байна. Энэ удаагийн “Өглөөний зочин”-оор Виолеттад тоглох шинэ дүр, ДБЭТ-ын гоцлол дуучин Ганболдын Энхнаранг урьж ярилцлаа.
-“Травиата” дуурь товчхондоо их хотынхны хөнгөмсөг амьдралд уусч дассан ихэмсэг хээнцэр дүр төрхтэй ч эдгэшгүй хүнд өвчтэй Виолетта хатагтайн гунигт түүхийг өгүүлдэг гэдгийг уншигчдадаа эргэн сануулахаас яриагаа эхлэх үү?
-Виолетта бол гоо үзэсгэлэнтэй, дур булаам бүсгүй. Баячуудын тойрон хүрээлэлд умбаж, өнгө мөнгөнд ханаж амьдардаг хөнгөн явдалтан. Гэхдээ тун ухаалаг нэгэн. Даанч харамсалтай нь гэвэл эдгэшгүй өвчтэй. Ийм сайхан бүсгүйд анхны харцаар дурласан эр Альфред. Түүний эцэг Жермон тэдний хайр сэтгэлийг хэрхэвч хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд гэр бүлийнхээ нэр төрийг хичээж явахыг хүүдээ сануулж Виолеттатай уулзахгүй байхыг хүсдэг. Дурлалдаа шатсан залуу эцгийнхээ үгийг хэрэгсдэггүй. Эцэг Жермон нь дараагийн алхмаа хийж, Виолетта бүсгүйгээс сэтгэлээ татаж авахыг хүсдэг. Виолетта ч эдгэшгүй өвчтэй, удаан наслахгүй байж хайртай хүнийхээ амьдралыг сүйтгэхийн оронд өөрөө нүүр буруулсан нь дээр хэмээн шийддэг. Ингээд дотроо хэчнээн энэлэн шаналлаа ч хайргүй дүр эсгэж, хархүүгээ өөрөөсөө түлхдэг юм. Товчхондоо, ийм л ээдрээтэй хайр сэтгэлийн харилцааг агуу хөгжмийн зохиолч Ж.Верди хөгжмөөр, дуугаар, зүрх зүсэм гунигийн мэт атлаа уярч хайлам аялгуулаг аринуудаар илэрхийлсэн байдаг.
-Таны шинээр тоглох Виолетта өмнөх дүрүүдээсээ ямар ялгаатай, юугаараа өвөрмөц байх бол?
-“Травиата” дуурь манай ДБЭТ-ын тайзнаа анх 1977 онд тавигдаж байсан юм билээ. Тэр үеэс эхлээд одоог хүртэл манай алтан үеийнхэн болоод манай дээд үеийн мундаг гавьяатууд маань бүгдээрээ тоглосон байдаг юм. Энэ дуурь маш их сэтгэл хөдлөл, драмтай. Тиймээс тоглож байгаа хүнээс ихээхэн ур чадвар шаарддаг. Тайзан дээр бүрэн үзэгдэлд бүтэн дуулдаг. Залуу үеэ төлөөлсөн шинэ дүр учраас үзэгчдэд таалагдана байх. Мэдээж, сопрана хоолойтой хүмүүсийн хүсдэг дүр учраас өөрийнхөө хэмжээнд тайзан дээр энэ дүрээ яаж гоё амилуулах вэ гэж бодсоор байна. Тухайн өдөр тайзан дээрээ бодож хичээсэн дүрээ, бүгдийг харуулахыг хичээж зорьж байгаа. Өөрийнхөө хэмжээнд дүрээ тултал нь яаж амилуулах вэ гэж бодож сэтгэхийг л хичээж байна даа. Дэлхийн маш олон театрт энэ дуурийг тавьдаг. Тэднээс үлгэр дуурайлал авч, яаж гоё дуулах вэ гээд л аминдаа судлаад л, тоглолтын бэлтгэлээ хэр чадлаараа базаагаад л байгаа.
-ДБЭТ-т ороод хэр туршлага сууж байна даа. Мэдээж, хүн алхам тутамдаа л сурч байдаг. Таны өөрийн уран сан одоогоор ямар, ямар дүрээр баяжигдсан бэ?
-Би 2018 онд анх ДБЭТ-ынхаа алтан босгоор давж байлаа. Гоцлол дуучнаар ажиллаж байна. Миний анхны авсан дүр бол Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн “Шивээ Хиагт” дуурийн Гэрэлийн дүр байдаг. Түүнээс хойш “Хөхөө Намжил” дуурийн Уянга, “Богема” дуурийн Мюзетта, “Севилийн үсчин” дуурийн Розина гэх мэтчилэн нэлээд дуурийн дүрийг бүтээжээ. Миний хувьд бол Виолетта маань хамгийн том дүр. Хүсэж хүлээж байсан дүр минь учраас би маш их хичээж, зүтгэж байгаа.
-Дуурийн дуучин болно гэдэг таны хүсэл мөрөөдөл байсан уу эсвэл...?
-Анхандаа бол дуучин болъё л гэж бодож байсан. Дуурийн дуучин болно гэдэг ч юм уу тийм нарийн төлөвлөгөө бол байгаагүй. Ямартаа ч дуучин болно гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөглөгдөөд СУИС-д элсэн орж байлаа. СУИС-иа төгсөөд ОХУ-д дахин суралцаад төгсөж ирсэн. Ингэснээрээ бүр нарийн суралцаж, дуурийн урлагт улам дурлаж, энэ урлагт хайртай болсон.
-Өөрийн чинь хамгийн их үзэх дуртай дуурь, одоо тоглох юмсан гэж хүсэж мөрөөдөж явдаг дүр сонирхолтой санагдаж байна?
-Би анх Москвагийн оюутан болж очоод хамгийн түрүүнд үзэж байсан дуурь маань Ж.Вердийн “Риголетто” байдаг юм. Би энэ дуурийг үзэх үнэхээр дуртай. Хамгийн хайртай дуурь маань. Их гоё, маш хөгжимлөг. Үзэх болгондоо биширдэг дуурь маань байгаа юм. ДБЭТ-ийн 2024-2025 оны намар цагийн нээлтэд энэ дуурьт тоглосондоо маш их баяртай байгаа. Энэ жилийн хоёр дахь том дүр маань одоо тоглох гэж байгаа “Травиата” дуурийн Виолетта маань шүү дээ. Хүсэж мөрөөдсөн дүр, гоё ажлынхаа ард гарна аа л гээд өөрийгөө зоригжуулаад сууж байна даа.
-Янз бүрийн түвшний үзэгчид театраар орж, гарч явдаг. Зарим нь хөгжмийн өндөр мэдрэмж, боловсролтой хүмүүс байгаа. Зарим нь анх удаагаа ч орж ирж байж магадгүй. Магадгүй энэ дүрийг л үзэх гэж зорьж ирэх хүмүүс ч бий байх. Тэр хүмүүст та юу өгөх бол?
-Анх удаа театр орж ирж байгаа хүн театрын соёлд эхлээд суралцана байх. Миний бодлоор хамгийн түрүүнд хувцаслалтаасаа эхэлдэг болов уу. Цаг хугацаагаа зөв төлөвлөж, бусдыг хүндэтгэх нь наад захын соёлтой үйлдэл байх. Тэгээд дууриа үзэхдээ яах ёстой вэ гэдгээ мэддэг болно. Хоорондоо чанга ярих, хашгирах зэргээр зохисгүй дуу чимээ гаргахгүй. Сүүлдээ сонгодог урлагийг дотор нь орж, гоёоор мэдэрч эхэлдэг. Хүн дуурийг үзэхдээ ингэж л дурлаж үзэх хэрэгтэй байхгүй юу. Энэ бүхэн чинь анх театрт ирсэн тэр өдрөөс чинь эхлээд аандаа өсөж хөгжиж явдаг зүйл. Мэдээж, энэ “Травиата” дуурийг олон удаа үзсэн хүн байгаа. Тэр үзэгчид маань “Энэ дүрийг энэ жүжигчин яаж гаргах бол” гэж сониучирхан, бас ч гэж нэлээд хүлээлттэй үздэг болов уу. Тэр хүмүүстээ зориулаад шинэ дүр, дуу хоолойгоо арай өөр өнцгөөс үзүүлэхийг хүсэж байгаа.
-Мэдээж тэр үзэгчид бол сонгодог урлагийн талаар нэлээд мэдлэг, өндөр боловсролтой хүмүүс байна байх?
-Тийм ээ, сүүлийн үед шүүмжлэгч нар маш их болсон. Тэр үгээ тэгж хэлсэн ч гэдэг юм уу. Эсвэл энэ хөгжмийг ингэж тоглолоо. Тэр дуучин тэгж дуулсан гээд шүүмж дуусахгүй шүү дээ. Сүүлийн үед энэ нь бүр илүү анзаарагдаж байгаа. Тэр шүүмжлэлд өртчихгүй юмсан гээд л хичээж байна даа. Мэдээж, бидний ажил мэргэжил учраас аливаа шүүмжлэлийг хүлээн авч, ажилдаа тусгана. Бүгдээрээ л яг итали хүн шиг үгээ гоё, тод, зөв хэлж дуулахыг хичээж байгаа. Энэ мэтийн өчүүхэн жижиг олон бодол, санаа бүрийг өдөр тутмынхаа бэлтгэл дээр нэгтгэн, хичээж байдаг юм.
-Шүүмжлэл байж л урлаг, уран сайхан гэдэг зүйл маань улам төгс төгөлдөр болно биз дээ. Гэхдээ зарим хүн шүүмжлэлд жаахан дургүй юм шиг санагддаг. Та хэр шүүмжлэл хүлээж авдаг вэ?
-Мэдээж, хүн мэдэхгүй юмаа шүүмжлэхгүй шүү дээ. Мэддэг, бүр маш сайн мэддэг хүмүүс л шүүмжилнэ. Тэгэхээр юу гэсэн үг вэ. Шүүмжлэгч их төрж байгаа нь нөгөө талаар энэ чинь маш сайн. Сонгодог урлагийн талаар их мэдлэгтэй хүн олон болсны илрэл шүү дээ. Тийм үү. Тэгэхээр би шүүмжлэлд хэзээд бэлэн байдаг. Гэхдээ бас аливаа зүйл хэмжээ хязгаартай шүү дээ. Ямар ч хүн болсон, болоогүй дандаа шүүмжлэлд өртөөд байхыг хүсэхгүй байх. Аль болох шүүмжлэлд өртчихгүйхэн шиг, сайн зүйл хийж, хүнд хүргэхийг л хичээнэ шүү дээ. Тайзан дээр бүх зүйл амьдаар явагдана. Тийм учраас хүн сандарна. Анхны дүр учраас мэдээж, бүр илүү сандарна, хааяа паникт орно, үгээ мартана. Одоо яах ёстой билээ гээд үзэгчдээ хараад л сонин, эвгүй байдалтай ч нүүр тулж мэднэ шүү дээ. Тэр болгоныг урьдчилан тооцоолж, аль болох иймэрхүү байдалд автахгүйн тулд өөрийгөө маш сайн хянах хэрэгтэй. Хамгийн гол нь хийсэн юмаа, гаргаж байгаа дүрээ нэг сайн үзүүлчихье дээ гэж бас бодно. Мэдээж, тайзан дээр олон удаа гарчихсан хүмүүс аль хэдийн туршлага суучихсан байгаа. Миний хувьд хүсэж мөрөөдөж байсан дүрээ авсан ч гэлээ үнэндээ жаахан сандарч байна.
-Ингэхэд дуурийг хүүхдүүд хэр үздэг вэ. Балет хөдөлгөөний урлаг учраас хүүхдүүд ойлгоод, үзээд байдаг юм билээ?
-Хүүхдийн дуурь зөндөө байдаг. “Хөхөө Намжил”, “Сарьсан багваахай”, “Севилийн үсчин” гээд хошин дуурь байна. Нас, сэтгэхүйн онцлогт нь тааруулаад хүүхдүүддээ дуурь үзүүлэх хэрэгтэй. “Чингис хаан” дуурийг ч хүүхэд үзээд ойлгоно. Урлагаар дамжуулан өв соёл, үүх түүхээ мэдэж авна шүү дээ. Ер нь хүүхдээ өндөр боловсролтой, урлагийн мэдрэмжтэй болгоё гэвэл багаас нь сонгодог урлаг үзүүлэх хэрэгтэй. Тэгж байж суурь нь тавигдана. Жилдээ ганц, хоёр удаа ч хамаагүй хүүхдээ хөтлөөд театрт ирэх л хэрэгтэй. Ер нь бүх дуурь насанд хүрэгчдэд л зориулагддаггүй. Харин энэ “Травиата” дуурийг ахлах ангийн сурагчид үзвэл ойлгоно байх.
Сэтгэгдэл ( 15 )
Сайн байна уу олон нийтэд,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан.\n\nХэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.

Дуучин Долгорын дууллаг Бодлын цагаан хун “ хэмээх алдартай дууг нь хамтдаа дуулахын нь сонсоод ямар гайхалтай уянгалаг хоолойтой дуучин гарч ирээ вээ гэж биширсэн . Анх Долглр гуайг дуулахад өөр хүн ингэж дуулж чадахааргүй дуу бна гэж боддог байсан гэтэл шавь Энхнаран бол маш гоё уянналаг хоолойгоор дуулах нь хос хун ингэж биенээ хайрлах юм хүмүүс ч гэсэн ийм л байгаасай гэмээр л санагдсан . Хун шувууд үр төлөө хамгааоах үүр барих ямар хэцүү болохыг нүдээр харсан хүн бичиж бна.Багш ,Шавь хоёрт мөн Сайн дуучиндаа Улам сайн дуулж их амжилт гаргаарай хэмээн хүсэн ерөөе!
Москвагийн Гиннесийн нэрэмжит урлагийн академи гэж ямар газар байна?
Сайн байна уу олон нийтэд,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан.\n\nХэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.
Сайн байна уу олон нийтэд,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан.\n\nХэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.
Сайн байна уу олон нийтэд,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан.\n\nХэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.
69000 iar yavj traviata vzne ee. Hairtt uls maani ogson yum.