Б.Чойжилсүрэн: Монголын говь сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2025 оны 02 сарын 25

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улс дотооддоо эрчим хүчний хангамж муу атал гадагшаа эрчим хүч экспортлох асуудал ярьж байна гэсэн шүүмжлэл өрнөх боллоо. Энэ талаар салбарын сайдын хувьд та юу хэлэх вэ?

-Өнөөдрийн нөхцөл  байдалд Монгол Улсын эрчим хүчний нөөц боломж сайнгүй байгаа нь үнэн. 2024 оны арваннэгдүгээр сарын 16-наас эрчим хүчний үнэ тарифыг тодорхой хэмжээнд  өртөгт нь хүргэх ажлуудыг хийгээд явж байгаа. Олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байгаа боловч энэ шилжилт /өртөгт нь ойртуулах ажил/-ийг хэн нэгэн хүн хэзээ ч нэг  цагт зайлшгүй хийх л байсан. Хамтарсан Засгийн газар улс төрийн мэдэгдлийн хүрээнд  энэ ажлыг хийж байгаа. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1.7 ГВт цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй байна. Суурилагдсан хүчин чадлаасаа хэрэглээ нь давсан байсан. Гэхдээ бид 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш цахилгааны хязгаарлалт хийгээгүй. Учир нь өнгөрсөн жил бид дөрвөн эрчим хүчний эх үүсвэрийг ашиглалтад оруулсан. Дорнодод 50 мВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан  станцыг ашиглалтад оруулсан. Багануурт 50 мВт-ын батарей хуримтлуурын станцын төслийг амжилттай ажиглалтад оруулсан. Оны эхэнд буюу  нэгдүгээр сарын 6-ны өдөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мВт-ын эхний блокийг ашиглалтад оруулсан. Түүнээс гадна Сэлэнгэд 70 мВт-ын цахилгаан станцын ажил  явагдаж байна. Удахгүй 2025 оны төгсгөл гэхэд эхний блокийг ашиглалтад оруулах зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл,  35 мВт-ыг нь эхний ээлжинд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Тосонцэнгэлд 30 мВт-ын  цахилгаан станцын төслийн 22 мВт-ыг нь 10 гаруй хоногийн өмнө төвийн сүлжээнд холбосон. Ийм байдлаар шат дараатай ажлуудыг хийгээд явж байна.

-Одоогоос хоёр сарын өмнө 2027 оны зургаадугаар сарын 30 гэхэд Монгол Улс  хэрэглээгээ эрчим хүчний хангалтын хувьд гүйцнэ гэсэн амлалтыг өгч байсан.Энэ боломжтой юу?

 -Түүнээс хойш хийсэн ажлууд  ч бас бий. Тухайлбал, энэ оны нэгдүгээр улиралд багтаагаад 400 мВт-ын батарей хураагуурын төслийг хөрөнгө оруулагчидтай тохирч шийднэ гэж төлөвлөсөн. Энэ батарейг төвийн сүлжээнээс цэнэглэхгүйгээр 600 мВт-ын хүчин чадалтай нарны станцыг хамтад нь ашиглалтад оруулах юм. Тэгэхээр 2025 оны арванхоёрдугаар сар, цаад тал нь 2026 оны нэгдүгээр улирал гэхэд ашиглалтад орчих болов уу гэж харж байна. Ингэсэн тохиолдолд 2027 оныг хүлээхгүйгээр 2026 оны эхний улиралдаа багтан  эрчим хүчний хувьд суурилагдсан хүчин чадал нь хэрэглээгээ давж гүйцнэ. Эрчим хүчний салбар бусад салбарыг боомилдог, хязгаарладаг байсан бол энэ байдал өөрчлөгдөнө. Эрчим хүчний салбар нийгэмд манлайлахгүй байлаа гэхэд бусад салбарынхаа хөгжлийг  боомилохгүй хамтдаа хөгжих бололцоо бүрдэнэ. Түүнээс гадна өнгөрсөн хоёр сарын хугацаанд бид хэлэлцээрүүд хийсний хүчинд Багануур дээр дахиад 600 мВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр явж байна.Энэ төсөл амжилттай хэрэгжээд эхэлбэл, 2025 оны хоёрдугаар улиралд ажил нь эхэлнэ. 2028 оны нэгдүгээр сарын-1 гэхэд 660 орчим мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц ашиглалтад орохоор хөрөнгө оруулагчаа олсон. Хэлэлцээр амжилттай явж байгаа, иймд урьдчилж асуудал яримааргүй байна.

-Монгол Улс урд хөрш рүү сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх боломж, нөөцийг хэр байгаа гэж үзэж байна?

-Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чянтай саяхан Харбин хотноо хэлэлцээр хийсэн. Энэ хэлэлцээрийн үр дүнд дотоодын хэрэглээнээс гадна Монгол Улс дахь сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцийг эргэлтэд оруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Монгол орны говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний нөөц арвин байгаа. Нэн ялангуяа нар, салхины цахилгаан станцуудын  нөөц бий.

-Хятадын зах зээлд бол эрэлт бий гэж тооцоолж байна уу?

-БНХАУ-ын эдийн засаг сүүлийн 40-өөд жилийн турш тогтвортой явж байна. Магадгүй 2015 оныг хүртэл жилийн эдийн засгийн өсөлт нь 15 хувьтай байсан бол сүүлийн жилүүдэд таван хувиас буусангүй. Дэлхийн эдийн засгийн өсөлтөөс  хоёр дахин их өсөлттэй явж байгаа. Эдийн засаг өсөх тусам эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учраас зөвхөн сэргээгдэх эрчим хүч гэхгүйгээр  эрчим хүч экспортлоё гэсэн саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянд тавьсан. БНХАУ-ын Ерөнхий сайд энэ саналыг хүлээж аваад дэмжье, хамтарсан ажлын хэсэг байгуулъя гэсэн шийдвэрийг гаргасан.

-Гэхдээ сэргээгдэх эрчим хүчээ урд хөршид нийлүүлье гэсэн асуудал бас л олон жил яригдсан. Яагаад тэр үед хэрэгжээгүй вэ?

-Энэ талаар яривал цаг их орно байх. Анх 2006 онд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдаж байсан. Тухайн үед сэргээгдэх эрчим хүчний өртөг асар өндөр байсныг та бүхэн мэдэж байгаа. Нэг кВт/цаг эрчим хүчний үнэ 15-19 цент хүрч байсан. Тэр үеийн улстөрчид, эрх баригчид шийдвэр гаргаж, одоо Монгол Улсын дотоодын эрчим хүчинд зургаан нарны эх үүсгүүр ажиллаж байгаа. Гурван салхин цахилгаан станц бий, 150 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай. Энэ бол 9.4-9.6 центээр өндөр үнэтэй эрчим хүч нийлүүлж байгаа учраас төвийн бүсийн талд санхүүгийн хүндрэл учруулдаг. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний хөгжил дэлхий дахинд асар хурдтай явж байгаа. Нэгж цахилгаан эрчим хүчний үнэ өнөөдөр бараг 2.5-3 цент рүү буусан учраас тоглоомын дүрэм өөрчлөгдөж байгаа гэж ойлгож болно.

-Гацаанд орсон Тавантолгой цахилгаан станцын асуудал шийдэгдсэн үү?

-Энэ станцын тендерийг 2025 оны II-III улиралд багтаан дахиад зарлана. Хоёр хувилбар яригдаж байгаа. Өмнө нь 2х150 мянган мВт-ын нэг станц байсан бол одоо 2х150 мянган мВт-ын дахин нэг /нийт 300 мВт/ станц, нийт хоёр станцын тендерийг зэрэг зарлая гэсэн төлөвлөгөөтэй байна. УИХ-ын хаврын чуулганы эхэнд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Засгийн газар төслийг боловсруулан  яамдаас  санал авч, одоо Сангийн яаман дээр эцэслэснээр  УИХ-д өргөн барихаар Ажлын хэсэг ажиллаж байна. Тавантолгойн цахилгаан станцын тухайд 30 хувийг нь өөрийн санхүүжилт буюу Эрдэнэс Тавантолгой компани гаргана. Гүйцэтгэгчээр орж ирж байгаа компани үлдсэн 70 хувийн санхжүүжилтийг босгож төслийг хэрэгжүүлнэ. Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсноор таван жилийн хугацаанд зээлийг төлөхөөр тооцоолол хийгдсэн.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б зар гэж олон жил о(197.211.63.104) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу олон нийтэд,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан.\n\nХэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.

1  |  0
Б зар гэж олон жил о(197.211.63.104) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу олон нийтэд,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан.\n\nХэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.

1  |  0
1(202.9.40.143) 2025 оны 03 сарын 13

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

1  |  0
Зөвлөмж (66.181.181.134) 2025 оны 03 сарын 13

Говьдоо орчин үеийн ногоон технологитой хотууд байгуулж тархан суурьших хэрэгтэй

3  |  0
Close menu