Монгол хүн бүр өөрийн аяга халбагаа тусгай хавтаганд авч явдаг байжээ. Тэр үед ходоодны элдэв бактери тусдаггүй, амны бузраас хол, хэлико мэтийн барамд баригддаггүй байв.
Аяга халбага нь зэс, мөнгө эсвэл модон тагш байвал нэн сайн. Зэс хөгшрөлтийг удаашруулж, залуужуулах, тэнхээжүүлэх увидастай. Хоол боловсруулах болон зүрх судасны үйл ажиллагаанд дэмтэй. Хавдар тусах эрсдэлийг бууруулна гэж үздэг. Цус багадалтаас сэргийлнэ.
Хүн бүр нийтийн хоолны газраас байнга хоол идэхээс татгалзан, аль болох гэрийн чанартай хоол зооглох нь эрүүл мэндэд төдийгүй санхүүд дэмтэй гэдгийг санаарай. Ер нь хүн хоол хүнснээс 60 хувь нь цөвтөж өвддөг, тэр дундаа амаар дамжин халдварлах элдэв нянгаас энэ бүх өвчин үүсвэрээ олдог байна. Би гэр бүлийнхэндээ тус тусдаа аягатай явж байх соёлыг нэвтрүүлэн, хүн бүрт зэс аяга халбага сэрээ тэргүүтэнг бэлтгэж өгснийг бүсгүйчүүд маань хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Бараг арваад жил л энэ Монголын соёлыг бичиж, тааралдсандаа ярьж дэлгэрүүлэхээр чармайсан.
Айлд ороод амсар нь эмтэрхий аяганд бүү уу. Хөдөө гадаа явсан ч аягаа биедээ авч явж байгаарай. Өдөр бүр, мөч бүр өөрийгөө төдийгүй өрөөлийг хайрлаж, бас хайртай дотно гэр бүлийнхнээ, садан төрлөө хүндэтгэж хайрлаж амьдарцгаая. Монгол хүн бүр эрүүл, хүчирхэг байг ээ. Элдэв хоруу нян бактериас хамгаалах энэхүү баг нь ходоодоор дамнан орох хоруу чанарт хоол хүнснээс төдийгүй аяга тавгаар дамжин орох өвчний үүтгэлээс үүрд өөрийгээ хамгаалан бэхлэх болно.
Сэтгэгдэл ( 0 )