Цагаан сарын амралтын хугацааг ӨНӨӨДӨР танилцуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 26

Засгийн газрын өнөөдрийн (2025.02.26) хуралдаанаар Цагаан сарын амралтын хугацааг өөрчлөх зэрэг 25 асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, "Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын тайлан, түүний үр дүн, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн санаачлан боловсруулсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд 2024 оны жилийн эцсийн байдлаар хийсэн Хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлангийн асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu