XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн Цагаан сарын баяраар буюу өнөөдөр өглөө 07:30 цагт Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандууллаа.
Үргэлжлүүлэн 07:40 цагт “Чингис хаан” үндэсний музейд Их хааны өргөөний нээлтийн ёслолын арга хэмжээг зохиолн байгуулж байна.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Төрийн туганд хүндэтгэл үзүүлэх бол 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар ахмадын төлөөлөлтэй золгож, хүндэтгэл үзүүлэх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )