Хонь
Танаас тэвчээр шаардана. Хамт олон нь танаас зөвлөгөө эрэх ба таны тусламжийг зүй ёсоор үнэлнэ. Дараа долоо хоногт шийдэгдээгүй асуудал үлдээхгүйн тулд эхлүүлсэн ажлаа дуусгахыг хичээгээрэй. Сэтгэл хөдлөлдөө автан худалдан авалт хийхгүй байхыг зөвлөж байна.
Үхэр
Цагаа зөв хуваарилбал үр бүтээлтэй өнгөрнө. Чухал ажлаа үдээс өмнө амжуулаарай. Жижиг алдаа төлөвлөгөөг нурааж болзошгүй тул жижиг гэлтгүй асуудалд анхаараарай. Ойр дотнын хүмүүстээ анхаарал, халамж тавихаа мартуузай.
Ихэр
Шинэ боломжууд олгоно. Гэхдээ бүгдийг нэгэн зэрэг барьж авах хэрэггүй. Хамт олонтойгоо санамсаргүй яриа өрнүүлж, зарим хүмүүсийн талаарх бодлоо өөрчилнө. Санхүүгийн хувьд болгоомжтой байхыг сануулжээ.
Мэлхий
Сэтгэл хөдлөлдөө автахгүй байхыг хичээгээрэй. Ажил дээр нь гэнэтийн нөхцөл байдал үүсэж, яаралтай шийдэх хэрэг гарна. Өөртөө хариуцлага авахаас бүү ай. Таны үзэл бодол үнэ цэнтэй. Үдшийг гэр бүлийнхэндээ, хайртай хүмүүстээ зориулаарай.
Арслан
Эрч хүчтэй өдөр ч танаас зохион байгуулалттай байхыг шаардана. Ажил хэргийн сонирхолтой санал авч магадгүй. Гэхдээ сайтар бодож, шийдвэрээ гаргаарай. Хувийн амьдралдаа бүхнийг хянах гэж бүү хичээ.
Охин
Өөрөө өртөө төвөг удахгүй бол энэ өдөр тайван өнгөрнө. Эхлүүлсэн ажлаа дуусгахыг хичээ. Санхүүгийн байдал тогтвортой байх ч томоохон худалдан авалт хийх цаг нь биш.
Жинлүүр
Ажил, амралтаа зохицуул. Хамт олны дунд үүссэн хурцадмал байдлыг шийдэхэд таны оролцоо чухал. Санхүүгийн хувьд чухал шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Үдшийг хайртай хүмүүстэйгээ тайван, тухтай орчинд өнгөрүүлээрэй.
Хилэнц
Өөрийгөө сонсож, олон чухал зүйлсийг ойлгох боломж гарна. Таны санаачилга, санаанууд удирдлагынх нь анхаарлыг татна. Тиймээс өөрийн саналаа хэлэхээс бүү ай. Бусадтай харьцахдаа хатуу үг хэлэхээс татгалзаарай.
Нум
Ажлын өдөр үр бүтээлтэй өнгөрнө. Ажил төрөлтэй холбоотой сонирхолтой санал авна. Эдгээр санал нь таны өмнө шинэ боломжуудыг нээнэ. Төлөвлөөгүй худалдан авалт хийх хэрэггүй. Идэвхтэй амралт стрессийг нь тайлж, эрч хүчээр цэнэглэнэ. Хооллолтдоо анхаараарай.
Матар
Ачаалалтай өдөр. Таны сахилга бат бүхий л үүрэг даалгаврыг биелүүлэхэд тус болно. Хамт олон нь танаас тусламж хүснэ. Гэхдээ өөрийгөө бусдын асуудлаар дарах хэрэггүй. Төлөвлөгөөнд нь өөрчлөлт гарах ч танд ашигтай байна.
Хумх
Ярилцлага, шинэ санаагаар дүүрэн өдөр. Санамсаргүй ярилцлагууд танд өөрчлөлт хийх урам зориг өгнө. Ажлын асуудлаа бүтээлч ухаанаар шийдээрэй. Санхүүгийн асуудалд болгоомжтой бай. Сэтгэл зүйн байдлаа тогтвортой байлгаж, стресстэхгүй байхыг хичээгээрэй.
Загас
Чухал ажлаа дуусгах боломж гарна. Ажил дээрх маргаантай асуудалд төвийг сахихыг хичээгээрэй. Аливаад тооцоотой хандвал санхүүгийн асуудал нааштай шийдэгдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )