.jpg)
Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хооронд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний 3 дахь шатны хэлэлцээр өнөөдөр /2025 он 03-р сар 11-ны өдөр/ Улаанбаатар хотноо эхэллээ.
Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад оршин суугаа иргэдийн нийгмийн хамгааллын эрхийг хангах бодлогын хүрээнд Бүгд Найрамдах Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах саналыг дэвшүүлж, 2 удаагийн хэлэлцээг Улаанбаатар, Вена хотноо 2024 онд тус тус зохион байгуулж, Хэлэлцээрийн төслийг боловсруулсан.
Энэ удаа талууд хэлэлцээрийн төсөл, хэлэлцээрийг хэрэгжүүлэх удирдлагын тохиролцооны төслийг эцэслэн тохиролцохоор төлөвлөж байна.
Хэлэлцээр байгуулагдсанаар Монгол, Австри улсын иргэд хоёр улсын нийгмийн даатгалын тогтолцоонд харилцан тэгш эрхтэйгээр хамрагдаж, хоёр улсад даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулах, тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэж, нийгмийн хамгааллын баталгаа нь хангагдах юм.

Сэтгэгдэл ( 3 )
sait chi inend oirhon bgaachdee.... avilgachidiig bitgii hairla...chinii ezen bsan ch...bitgii hairla...unen bai\n\n
sait chi inend oirhon bgaachdee.... avilgachidiig bitgii hairla...chinii ezen bsan ch...bitgii hairla...unen bai\n\n
er n bol avilgachidiig l orognuulah nl buruu uchraas hariltcan soliltcoh nlshuudee...