Ерөнхий сайд ямар ч “цохилт”-ыг даана гэв үү!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өдөр тутмын сонинд өгсөн ярилцлага  нь олон нийтийн дунд хит сэдэв болж түгэв. Тэр дотроос хүмүүст хамгийн их хүрсэн нь “Ерөнхий сайд бол ерөнхий мешок юм. Хүн бүр л нүддэг. Өөр бас хэнийгээ ч шүүмжлэх билээ” гэсэн үг. Үүгээрээ тэрбээр ямар ч “цохилт”-ыг даана гэдгээ, мөн  улстөрд хатуужсан  болохоо далд санаагаар давхар илэрхийлсэн бололтой. Түүнчлэн ил, далд  өрнөж ирсэн олон асуултад  Ерөнхий сайд хариулт өгчээ.

Тухайлбал, Ухаахудагийн 34 хувийг төрийн мэдэлд авах асуудлаар өөртөө ч, танхим дээрээ ч “гал дуудсан” гэдгийг ажиглагчид хэлдэг. Тэгвэл энэ талаар  “Том төслүүд хөдөлж байгаа нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх суурь боломжийг бүрдүүлж байгаа сайн талтай. Би нэг компанитай санал зөрөөд байгаа зүйл юу ч байхгүй. Ганцхан стратегийн орд тойрсон асуудал л байна. УИХ-аар маргаантай асуудлуудыг оруулаад цаг алдалгүй шийдэл гаргах нь зүйтэй гэсэн зарчмын байр суурь юм” хэмээн дурджээ.

Дээрх ярилцлагад Ерөнхий сайд “Миний хувьд дүгнэгдэх хугацаа болоогүй байна” гэдэг үгийг санаандгүй хэлээгүй гэлтэй. Нөгөөтэйгүүр, энэ үгээрээ  “Миний улс төрийн карьер дуусах яагаа ч үгүй байна” гэсэн месэжийг өгсөн бололтой. Мөн “Алдаа гаргахаас айх цаг одоо биш. Харин эс үйлдэл хийхээс илүү айх учиртай” гэснээр хийж, хэрэгжүүлж байгаа болоод зорьж зүтгэж яваа төсөл, хөтөлбөрүүдээ эцсийг нь үзтэл явна гэдгээ илэрхийлжээ.

Сошиал орчинд Ерөнхийлөгч  нь Ерөнхий сайдыгаа огцруулах гэж арга саам сэдээд байна гэх шум байсхийгээд дэгддэг. Улсын төсөвт хориг тавих үед ийм утгатай  мэдээлэл гаарсан.  Ерөнхий сайд ярилцлагынхаа үеэр дээрх дуулианд  “Албан тушаал бол цаг хугацаатай харин анд нөхөрлөл амьдралын туршид үргэлжлэх мөн чанартайг мэднэ. Ер нь бид гурвын хэн нь ч нэгнийхээ дурсамжийн номд нөгөөгийнхөө тухай бичих улсууд шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухай бичих хүн яах аргагүй би” хэмээснээр эв эеийг эрхэмлэж, хэзээд нэг зүг явдаг гэдгээ илэрхийлжээ.

Харин танхимынхаа эв нэгдэл, үнэт зүйлийн талаар “Хамтрах нь хүнд үү гэвэл хүнд. Удаан амьдарсан гэр бүлийн гишүүдийн дунд хүртэл асуудал гардаг байхад өөр өөр үзэл санаа, өөр өөр үнэт зүйл, өөр өөр улс төрийн соёл хамтран ажиллана гэдэг сорилт. Гэхдээ хурдтай хөгжлийн төлөө гаргах ёстой, төлөх л ёстой үнэ цэн” гэж онцолжээ.

Мэдээж Засгийн газрын тэргүүний хувьд эдийн засаг, хөрөнгө оруулалт, мега төслүүд, хууль эрхзүй гээд маш олон сэдвээр ярилцлага өгсөн. Түүнээс нь эшлэн мэдээллийн сайтууд түгээсээр байгаа бол  Ерөнхий сайд цаашид нээлттэй байхаа  ярилцлагаараа  амлажээ. Тодруулбал, “Би хэвлэлийнхэнд ч, сошиалд ч идэвхтэй байсан. Бас ч гэж дажгүй жиргээчин байлаа. Ерөнхий сайд хүн тайлбар тавиад байх биш асуудлыг шийдээд явах ёстой хүн. Ер нь бүх зүйлээ, бүх хөзрөө дэлгээд байж болохгүй албан тушаал. Мега төслүүд дээр ч хамаагүй тайлбар илүү санагддаг. Тэгээд нэг хэсэг устгасан байсан хаягуудаа саяхан сэргээсэн. Аль болох нээлттэй ажиллах болно” гэжээ.

Ч.Зотол

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
....(202.179.26.199) 12 цагийн өмнө

KОюунэрдэнэ чи хамгийн түрүүнд огцрох ёстой хүн шүү. хурдан огцор. Чи ард түмнийг хуурч амьдралы нь ийм болгочихоод дээр суугаад байх хүсэл байгаа бол энэ хүсэл тачаалаа дарж, тэр тосгондоо очоод галчаа хийгээд нам тайван амьдардсан чинь дээр.

1  |  1

1  |  0
Зочин(103.57.94.50) 12 цагийн өмнө

Огцруулчихвол чиг Энэ Оюун-Эрдэнийн “Баялгийн сан” гэж хуцаад байгаа, “Стратегийн ордуудын 34-50хувийг төрд авч” ард олонд адилхан хувааж өгнө гэж тэнэгтээд байгаа нтр нь нэг юм зогсож АН-ынхныг нэг амраах байгаа даа,\nМөн Элбэгдорж, Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг, Дулаанжаргал нтр маань гэрийн бараа харах байгаа даа,\nХурдан огцруулахгүй бол энэ нэг юмны чинь нэр хүнд хот хөдөөгүй олон түмний дунд өсөөд байна шүү!!!\n

зочин(66.181.186.80) 12 цагийн өмнө

их зөв сэтгэлтэй эвсэг хүн дээ тэгэхд хөгшин сайд байсан хүмүүс эмзэглэж гүйгээд л инээдтэй шүү залуу сайдаа хэзээд дэмжинэ

1  |  1
Close menu