ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон өдрийг инээмсэглэлээр эхлүүлээрэй

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 13

Хонь

Алдаа, үл ойлголцол, хайр сэтгэлийн шаналал авчирна. Энэ өдөр ямар нэгэн аялал төлөвлөх хэрэггүй. Ажлын байран дээрээ маргаанаас зайлсхий. Хамт олондоо итгэх хэрэггүй. Танд атаархагчид цөөнгүй бий. Үдэш нь таатай мэдээ дуулна.

Үхэр

Ханиад авах эрсдэл өндөр байна. Эрүүл мэнддээ анхаараарай. Дулаан хувцаслаж, дайрахаас сэргийл. Гэртээ халуун ваннд орох, ургамлын цай уух зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай.

Ихэр

Ямар нэгэн зүйл бүтэхгүй байвал буу гунигла. Сэтгэл санаа тавгүйрхэхэд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Юуг ч битгий ойр хүлээн ав. Амьдралынхаа энэ мөчийг нэр төртэй, толгой өөд даван туулаарай.

Мэлхий

Гараас нь юм гарахгүй бол гутрах хэрэггүй. Хүнд байх ч тайвшрахыг хичээ. Хэлж буй үгээ сайн бод. Илүү үг хэлснээс дуугүй өнгөрөх нь илүү. Орчноо солиход гэмгүй. Найз нөхөдтэйгөө уулзахад тохиромжтой.

Арслан

Аливааг эхлүүлэхэд таатай өдөр. Жинхэнэ сэтгэлийн таашаал өгдөг зүйлээ хий. Өдөр тутмын ажлаас хөндийрч, амрахад бэлдээрэй. Энэ нь таны эрүүл мэндэд ашигтай.

Охин

Өдрийг инээмсэглэлээр эхлүүлээрэй. Өнөөдөр таны барьж авсан бүхэн бусдаас илүү сайн, бүтэмжтэй байна. Чадвараа ашигла. Үдэш нь өөрийн үнэ цэнээ мэдэрч, ганцаар өнгөрүүлээрэй.

Жинлүүр

Өөрөө өөрийгөө тань мэдэх боломж нээлттэй. Өөрийнхөө сэтгэл санаа, мэдрэмждээ дээд зэргээр төвлөр. Хэлж буй үгээ хяна. Таны үг эргэн тойрны хүмүүсийг гомдоож магадгүй. Эргээд тэдний итгэлийг олоход багагүй хугацаа шаардана.

Хилэнц

Амьдралдаа шинэчлэл хийх хэрэггүй. Зарим асуудлыг шийдэхэд энэ л хэрэгтэй гэж бодож байсан ч татгалзаарай учир нь амьдралыг нь улам хүндрүүлнэ. Үүний оронд асуудал шийдэх туршигдсан аргыг хэрэглээрэй. Найз нөхөд, ойр дотнын хүмүүсийнхээ тусламжийг аваарай.

Нум

Шинэ танилуудтайгаа болгоомжтой бай. Тэд таныг буруу зүйлд уруу татаж болзошгүй. Аливаа мэдээлэл таны эсрэг ашиглагдаж магадгүйг анхаараарай. Танд ашигтай гэдэгт итгэлтэй хүнтэй хүртэл өнөөдөр танилцахаас татгалзаарай.

Матар

Танд ямар нэгэн төлөвлөгөө, санаачилга байгаа бол өнөөдөр хэрэгжүүлэхэд тохиромжгүй өдөр. Найз нөхдийн зүгээс урваж магадгүй. Хоолны дэглэм барь. Хоолны хордлого болохгүйн тулд зөвхөн чанартай хоол хүнс хэрэглээрэй. Үдэш нь гэмтэл авах эрсдэлтэй тул гэртээ өнгөрүүлээрэй.

Хумх

Өнөөдөр таныг аз ивээнэ. Хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдэх оновчтой шийдэл олно. Эхний дүрэм – бүү бууж өг. Бэрхшээлтэй нүүр тулахдаа зоримог шийдвэр гаргавал ялалт байгуулна. Хайртай хүнтэйгээ үл ойлголцож болзошгүй. Хамтран асуудлаа шийдээрэй.

Загас

Таагүй байдалд орж болзошгүй. Тээврээр зорчихдоо туйлын болгоомжтой бай. Баримт бичигтэй ажиллахад хүндрэл гарч магадгүй. Ажил төрлийн уулзалт, яриа хэлэлцээ үр дүнгээ өгөхгүй. Боломжтой бол хойшлуулаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top