Н.Учрал: Цаашид татвар нэмэхгүй байх чиглэл Засгийн газраас өгч байна

Ж.Сондор | Zindaa.mn
18 цагийн өмнө

 

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ.

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хэлэлцэх асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллагад чиглэл хүргүүлээд тухайн шийдвэрийг цуцлах бололцоогүй байгаа шүү дээ. Бид нутгийн өөрөө удирдах байгууллагад чиглэл хүргүүлж байгаа болохоос биш иргэдийн хурлаар хуралдаад шийдвэр гаргах ёстой. 

Засгийн газар шийдвэр гаргаад чиглэлээ хүргүүлээд явж байна. Гэтэл хууль санаачлах эрхтэй субьектууд, нутгийн өөрөө удирдах байгууллагууд тухайн бүс нутагтаа тодорхой татварыг нэмэх, төлбөр хураамж нэмэх шийдвэр гаргаад хэрэгжүүлээд яваад байдаг. Цаашид татвар, төлбөр хураамж нэмэхгүй байх чиглэл Засгийн газраас өгч байна. 

Эрчим хүчний зохицуулах хороо шиг зохицуулах байгууллагууд төлбөр, хураамж нэмэх шийдвэр гаргасан байвал ямар хариу арга хэмжээ авсан бэ гэдгээ Засгийн газарт мэдээлэх үүрэгтэй. 

Бид энэ цаг үед мега төслүүдийг урагшлуулах, экспортыг нэмэгдүүлэх, шаардлагатай хууль тогтоомжуудыг эргэн харах асуудал зүй ёсоор үүсээд байна. Энэ дан ганц манай улсад тохиолдож буй асуудал биш, дэлхий нийтийн асуудал болоод байна. Энэхүү ачааг бид иргэдэд үүрүүлж болохгүй. Тиймээс энэ бүх төлбөр хураамжаа зогсоо гэх шийдвэр гаргаж байна гэсэн үг" гэлээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu