Хонь
Төлөвлөсөн ч эргэлзэж буй уулзалт, арга хэмжээнээс татгалзах нь дээр. Цагаа барьж, зөрчил үүсгэхгүй байхыг хичээгээрэй. Аливаад шийдэл олж чаддаг чадварынхаа тусламжтай таагүй нөхцөл байдлаас гарна. Цэвэр агаарт гарахыг зөвлөж байна.
Үхэр
Өнөөдөр танд мэдлэг, туршлага хэрэг болно. Албан тушаал ахина. Гэхдээ зөвхөн хүчин чармайлт гаргасан хүмүүст энэ хамаатай. Үдээс хойш ажлын асуудлыг шийдэх гэж хичээ. Үдэш нь сайн мэдээ дуулна.
Ихэр
Цэвэр агаарт амарч, дасгал хөдөлгөөн хийхэд таатай. Энэ өдрийг өөрийн хүсэлдээ зориул. Хуучин гомдлоо тайлж, хүрсэн түвшиндээ бүү зогсоорой. Хүмүүстэй танилцах хэрэггүй. Чөлөөт цагаа зөвхөн итгэдэг хүмүүстэйгээ хамт өнгөрүүл.
Мэлхий
Өндөр үр дүнд хүрэхэд хэцүү ч таны шаргуу, хөдөлмөрч зан тус болно. Бусдын зөвлөгөөг сонс. Тэд муугүй зөвлөгөө өгнө. Эрүүл мэндтэй холбоотой урьдчилан сэргийлэх аливаа арга хэмжээ сайн. Зөнтэй зүүд зүүдэлнэ. Ямар нэгэн зүйлийг анхааруулж байж мэднэ.
Арслан
Таны албан үүрэг, даалгавартай шууд холбоотой асуудал дээр дуугүй өнгөрөх хэрэггүй. Идэвхтэй байж, өөрийнхөө эрх ашгийг ч мартаж болохгүй. Оюуны мэтгэлцээн хийхэд муугүй үе. Эрүүл мэндэд нь хортой үйл явдал тохиож магадгүй. Жолооны ард болгоомжтой байгаарай.
Охин
Ойрын үед од эрхэс таныг ивээлдээ авна. Үйл ажиллагааны бүхий л салбарт амжилт хүлээж байна. Хэт их идэвхтэй байхаас зайлсхий. Гэмтэл авч болзошгүй. Чөлөөт цагаа хоббиндоо зориулаарай.
Жинлүүр
Шинэ зүйл сурч мэдэхэд хялбар байх тул мэргэжлээ дээшлүүлэх эсвэл шинэ мэргэжил эзэмших сургалтад бүртгүүлээрэй. Ойр дотнын хүмүүстэйгээ хэл ам хийхээс зайлсхий. Зарчимдаа хөтлөгдөлгүй бусдын үзэл бодолд хүлээцтэй хандаарай.
Хилэнц
Хошин мэдрэмжийнхээ тусламжтай маргаанаас зайлсхийж чадна. Цэвэр агаарт алхах эсвэл найз нөхөдтэйгөө уулзвал хүнд шийдвэр гаргахад нь тус болно. Гэр бүлдээ анхаарал халамж тавь. Тэд таны түшиг тулгуур юм шүү. Гэнэтийн уулзалт дурсамжийн ертөнцөд аваачна.
Нум
Ирэх амралтын өдрүүд идэвхтэй, уран бүтээлийн олзтой байна. Хамт олныхоо дунд байхад таатай мэдрэмж төрнө. Хүнд ажил барьж авахаас бүү ай. Учир нь ямар ч тохиолдолд зорьсондоо хүрнэ. Хэт итгэмтгий байх хэрэггүй.
Матар
Эрч хүч суларч, ядарна. Боломжтой бол гэртээ байхыг хичээгээрэй. Ингэснээр хүчээ хурдан сэлбэнэ. Уран бүтээлчдийн хувьд таатай үе тохиож байна. Гэнэтийн нөхцөл байдлын ачаар нөөц боломжоо нээнэ. Харин бизнес эрхлэгчдэд таагүй үе.
Хумх
Өөрийгөө танин мэдэж, боловсруулахад таатай үе тохиож байна. Бясалгал хийж, оюун санааны тэнцвэрээ нөхнө. Хамаатнуудтайгаа үл ойлголцож магадгүй. Ажил хэргийн яриа хэлцэл хийх хэрэггүй. Юу ч хийдэггүй хүн л алдаа гаргадаггүй гэдгийг санаарай.
Загас
Чин сэтгэлээсээ инээмсэглэх нь сэтгэл санааг өөдрөг байлгаж, бусдыг татах хэрэгслүүдийн нэг гэдгийг бүү мартаарай. Эерэг сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ өөрийнхөөрөө бай. Шийдвэр гаргахдаа болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
Сэтгэгдэл ( 0 )